Нийгмийн
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмэгдүүлжээ

Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг 40 мянган төгрөгөөр нэмжээ.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг шинэчлэн тогтоосон юм. Ингэхдээ сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрийн нэг ор хоногийн зардлыг 70 000-110 000 төгрөг болгон нэмжээ. Зардлыг нэмснээр даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар сайжрах ач холбогдолтой юм. Уг зохицуулалтыг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.