Нийгмийн

Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш хэрэглэнэ

2025 оны 5 сарын 16-ны өдрийн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эргэмтдийн зөвлөлийн шийдвэрээр Улаанбатар хотод ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш хэрэглэх шийдвэрт хүрсэн. Тухайн өдрийн хуралдааныг Ажлын албаны дарга С.Даваасүрэн даргалж, эрдэмтдийн зөвлэлийн 9 гишүүн, нарийн бичгийн дарга, төсөл танилцуулагч нар оролцож байжээ. 3 дахь удаагийн энэхүү хурлаар сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн агаарын бохирдол үүсгэх нөлөөг олон удаагийн шинжилгээ, туршилтаараа нотолж авч үзээд, ирэх өвөл анхдагч нүүрсний өөр эх үүсвэр буюу хагас коксон түлшийг түлж, хэрэглээнд нэвтрүүлэх шийдэлд хүрсэн байна. Гэхдээ импортын шахмал түлшээ авахдаа ч нарийвчилсан шинжилгээ дүгнэлтэд үндэслэх болохыг Эрдэмтдийн зөвлөл мэдэгдэж байв.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор "Хагас коксон шахмал түлшийг хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулах"-ыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болгосон.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн "Дугаар 6" шийдвэрээр "Туршилтаар хийсэн шахмал түлшин дэх нүүрстөрөгчийн дутуу исэл буюу "СО"-ийн хүлцэх хэмжээ лабораторийн шинжилгээгээр 1.4 дахин их гарч, "Ахиун хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага" MNS 5216:2016 стандартын шаардлагыг хангахүй байгааг анхаарч технологийг горимыг хянах, сайжруулах, цаашид хагас коксоор шахмал түлш үйлдвэрлэх, шахмал түлшний түүхийг эдийг өөр эх үүсвэрээр солих ажлыг үргэжлүүлүх"-ийг Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгож, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрийг дэмжжээ. Эдгээр тогтоол болон Эрдэмтдийн зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг хэрэглэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хөөрхийлөлтэй байна
Хөөрхийлөлтэй байна
7 сар 31, 2025 12:40

Юуных нь эрдэмтэд байх бэ дээ, улс төрчдийн �######� долоогчид л байна

Зочин
Зочин
7 сар 31, 2025 13:38

Хөөрхий гэж хэдэн цаас аваад л

Энэ хүн
Энэ хүн
7 сар 31, 2025 13:55

Гэр хороолол руу дулааны шугам татах ажил юу болж байгаа вэээ

Зохиолч Л.Пүрэвдорж
Зохиолч Л.Пүрэвдорж
7 сар 31, 2025 14:14

Хэрэв өмнө түлж байсан түлш муу хортой байсан ахул тэрнээс болж хордож амь �##�дсан хариуцлагагүй хэн хүлээх вэ? Энэ хэрэгт хэнийг татаж яаж шийтгэх вэ? Түлшийг солих шийд гаргасан ыг бодоход урьдын түлшиГ түлнх ёсгүй л байсан хэрэг шүү дээ. Хариуцлага байх уу? Тэр олон монгол хүний амь үнэтэй юү, үнэгүй юү?!

Зочин
Зочин
8 сар 1, 2025 10:56

Хар л�##�ар Чойжоо хэлж байгаад туршилт хийгээ биз дээ

Зочин
Зочин
7 сар 31, 2025 15:05

Бөгс долоогч новшнууд, эрдэмтдийн зөвлөл гэчихжээ. Ямар ямар хүмүүс байдын тэнд нь

Зочин
Зочин
7 сар 31, 2025 15:05

Өмнөх түлшээр хордуулсны хариуцлагыг хэн хүлээхийн

Энхтуяа
Энхтуяа
7 сар 31, 2025 16:44

Хагас кокосжсон нүүрс түлхээр зуух пийшин сорогдоод будаа болно доо тэгээд зуух пийшин солино гээд бөөн ажил болгоно. Тэрний оронд өөр боломж их байхад яагаад ингээд ыайдаг байнаа. Нарны панел гэж сайхан юм бн. Үйлдвэрээс нь хямд үнээр оруулж ирвэл яасан юм бэ? Ларга нарт нөгөө унц мунц нь байхгүй болохоор ш�##� хэрэггүй зүйлийг 100% дэмжсэн гэхийн ойлгохгүй юмаа.

Зочин
Зочин
7 сар 31, 2025 17:23

Шахм�##� түлшний нэг хэсгийг илүү жижиг тэмээний хорголын дайны үйлдвэрлэж болох болуу. Манай зуухны бункерээс шатаах хотол руу одоогийн шахм�##� түлш багтахгүй дандаа л хаг�##�аж түлдэг, их ажиллагаатай хэцүү байдаг. Уг зуух нь Польшийн хагас автомат шат�##�т сайтай сайн зуух л даа.

Зочин
Зочин
8 сар 1, 2025 09:00
Reply to  Зочин

Яг үнэн. Хэмжээг нь жижиглэж үйлдвэрлэвэл зүгээр байна

зочин
зочин
7 сар 31, 2025 21:23

хотын дарга гуай 200 гаран тэрбумаар кокосжсон түлшээ авна гэж зүтгэсээр бгаад хүссэндээ хүрч дээ. үр дүн нь ямар бхыг ирэх өвөл харуулах биз. гэхдээ нээх улс орон, ард иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй хүн шиг санагдадгүй дээ

Зочин
Зочин
7 сар 31, 2025 22:49

За нямбаатар араа даахгүй зовлон бэрхшээл авчирч гай болох вэ уртах сайжруулсан түлш хэдэн хүний амь нас авч явлаа сайн бодоорой за чи гадний улсын бодлогоор ажиллаж байгаа харагдаж байгаа шүү ард түмэн чамайг шоронд орохыг хүссэн хүлээж байгаа чи бол урвагч ажлаа хурдан шуурхай өгөөд шорондоо ор

Зочин
Зочин
8 сар 1, 2025 01:27

Ug ni saihan daa mod shig asna piishintei ailuud bol mash hurdan dulaatsaad dulaanaa baridag.

Зочин
Зочин
8 сар 1, 2025 09:01
Reply to  Зочин

Зуухтай нь яах уу?

Зочин
Зочин
8 сар 1, 2025 09:40

Тэгээд заав�##� өмнөд хөршөөс авах уу ?

Зочин
Зочин
8 сар 1, 2025 13:34

Tuuxi nuursee tulmeer bnaa

Хаха
Хаха
8 сар 1, 2025 14:57

Түлш, нүүрсний эрдэмтэн байгаа юм уу, хагас коксын туршилтаа цаашид хийх гэсэн юм биш үү

Хаха
Хаха
8 сар 1, 2025 14:57

Түлш, нүүрсний эрдэмтэн байгаа юм уу, хагас коксын туршилтаа цаашид хийх гэсэн юм биш үү

Зочин
Зочин
8 сар 1, 2025 15:06

Битгий шаа

Зочин
Зочин
8 сар 1, 2025 16:03

Шинэ авсан пиишин хүртэл сорогдчих юмаа арайл ард түмэнээ бодохгүй төр юмаа эдийн засагт хүртэл нөлөөлж байна шүү та нар

Зочин
Зочин
8 сар 1, 2025 17:45

Нүүрсээ хямд зараад буцаагаад үнэтэй худ�##�даж авна ямруу? Техноложияаа

Ganbaatar
Ganbaatar
8 сар 1, 2025 19:13

сүртэй сүртэй юм ярихаас илүү хиймээр байна шдээ...Нүүрсээ өгөөд ард түмэндээ стандарт батлаад,тэндэр зарлаад л янз бүрээр нь шахм�##� түлш хийнэ ш дээ.

Мөнгө хүүлэгчид Авилгачид
Мөнгө хүүлэгчид Авилгачид
8 сар 1, 2025 20:51

Хамаг өнгөтэй өөдтэйгээ гадагш өгчихөөд буцаагаад хог авдаг ш дээ юуных нь импортын түлш авах вээээ больёоо

Зочиэлэлчи. Ин
Зочиэлэлчи. Ин
8 сар 1, 2025 20:52

Эрдэмтэд гэчихжээ бас

Зочин
Зочин
8 сар 1, 2025 21:20

Delhii unegui nar salhi usturugch ashiglaad bn . Ongorson zuuny balaaguudaa buud . Mongolchuud zardal baga unegui yum hrglmeer baishd

Зочин
Зочин
8 сар 1, 2025 22:21

Иш чааваас бичсэн сэтгүүлч н �##�даатай бичиж байгаа юм чинь захи�##�сан хүмүүс н хэцүү байна да.

Зочин Иргэн
Зочин Иргэн
8 сар 1, 2025 23:24

Хятадын бодлогоор гээч,юу эрдэмтэн бэ?

Холбоотой мэдээ

Back to top button