Улс төрийн мэдээ

Б.Дэлгэрсайхан сайдын болчимгүй үг

2026 оны улсын төсвийн төсөлд иргэд, олон нийтийн саналыг авах хэлэлцүүлгийн үеэр Зам, тээврийн сайд. Б.Дэлгэрсайханаас “Улс орнууд дайнтай ОХУ-аас холбоо харилцаагаа тасалж байхад Монгол Улс тус улс руу яагаад нислэг үйлдэх гэж байна вэ" гэсэн асуултад "2022 он буюу цар тахлаас өмнө Улаанбаатар-Москва-Берлиний чиглэлд нислэг үйлдэж байсан. Одоо зогссон. Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-д айлчлал хийх үед ОХУ-ын талаас хуучин нислэгийг сэргээе гэсэн асуудлыг тавьсан. Нөгөө талаас, Монгол Улс уул ус, газар нутгаар холбогдсон хоёрхон хөрштэй. Би хаашаа ч нүүхгүй. Тиймээс ямар ч цаг үед бид хөрштэйгээ эв найрамдалтай амьдрах үүрэгтэй" гэх хариултыг хэлсэн юм.

Европын холбооны хоригоос үүдэж барууны ихэнх улс орнууд ОХУ руу нислэг үйлдэхээ больсноос гадна агаарын орон зайд нь нэвтрэхээс татгалзах болсон. Мөн Оросын агаарын орон зайг ашиглах нь даатгалын компаниудад өндөр эрсдэлтэй бүс гэж тооцогдож, зарим нислэгийг даатгахаас олон улсын компаниуд татгалзсан.Түүнчлэн техникийн эвдрэл, осол гарсан тохиолдолд Оросын нутаг дэвсгэр дээр аврах ажиллагаа явуулах, сэлбэг нийлүүлэх зэрэг нь хүндрэлтэй болсон билээ.

Хамгийн чухал нь Оросын агаарын орон зай дайнтай энэ цаг үед өндөр эрсдэлтэйд тооцогдох болж, ОХУ-тай харилцаа хурцдаж байгаа үед нисэх онгоцны навигцацын (navigation) болон холбооны системд саад учрах, хяналт алдагдах магадлалтай гэж зарим улс үзэж байгаа юм.

Мөн Оросын агаарын орон зайд цэргийн үйл ажиллагаа явагдаж болзошгүй гэх болгоомжлол ч бий. 2024 оны 12-р сард Оросын ПВО систем буруу таньж, улмаар Азербайжаны "Embraer 190" агаарын хөлгийг Украины дроны халдлагад хариу болгон буудахдаа, онож 67 зорчигчийн 38 нь амиа алдсан юм.

Өөрөөр хэлбэл улс орнуудын иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг бодолцож тус улсын агаарын орон зай руу өөрсдийн онгоцыг оруулахаас татгалзаж байхад, Монгол Улс сайн хөршийн имижээр иргэдээ эрсдэл рүү түлхэж боломгүй. Сайдын болчимгүй үг нь нэг талаараа иргэдээ эрсдэлд оруулах, нөгөө талаараа гуравдагч хөрш орнуудтай харилцаагаа ахиулж байгаа энэ цаг үед дайнтай улс руу нислэгээ сэргээнэ гэдэг оновчтой шийдэл яавч биш.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
83 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

маш зөв нислэг сэргээх хэрэгтэй бид ямар дайн сурталчилаж байгаа биш монгол улсын иргэнд оху-д зочих олон залуус сургуульд явах гээд зөндөө амьдралын асуудал байхад яагаад нислэг хийж болохгүй гэж битгий тархи угаасан суртал ухуулга хий энэ бол 2 ороны маш их олон жилийн эдийн засаг улс төрийн түншлэл юм шүү дээ тэр дайн ямар хамаа байна аа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Үхэх хэрэгтэй гэж үү?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чамайг тоож хэн алах юм?

Zochin
Zochin
Reply to  Зочин

Uheech, vhamaig uhsen baihad hen ch haramsahgui baihaa.Ingej bichuuleh geed bga bol bicheed ugii.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи үхэхдээ хүрвэл хулгайч баяны мансуурсан хүүхдийн машиныг мөргөж үхсэн гэдэг тайлбартай үхнэ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи өөрөө үх. ОХУ н даатгалын нөхдүүд найдвартай

Зочин
Зочин
Reply to  Зочин

Одоо тийм биш болчсоон, чи хуучин шигээ л санаад бна, оросууд бараг бүгдээрээ л фашист....

Zochin
Zochin
Reply to  Зочин

Opkoo chi uuruu fashis ym bish uu? Ork tolgoi, orkooroo l uldene, mash haramsaltai.

Би Зочин
Би Зочин
Reply to  Зочин

Манай ашигладаг, АНУ, БАРУУНЫ онгоц Оросын хотуудад гэмтэж саатвал ямар ч авралгүй, тэндээ үлдэх болно. Оросоос засвар, сэлбэг найдалтгүй шүү тэнэг ээ. Энэ чинь хориг мэдэв үү

Zochin
Zochin

Estoi medrel muutai, ork hulgaichtai yu ch.yarihav de.Unshaad oilgohgui hulgaichiig salaavvh ugii.

FU BITCH
FU BITCH
Reply to  Зочин

DAIN YAMAR HAMAA BNAA? YAJ INGEJ GUTSAJ CHADDIIN BE??? BISDANUUD

Зочин
Зочин
Reply to  FU BITCH

Чи дайн гэж юу болохыг мэдэхгүй байж "дайн ямар хамаа бнаа ?" нтр гэж.....улны л...орк л.. бна доо !!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тонил цаашаа

Зочин
Зочин

Зөв л ярьсан байна ш дээ. Болчимгүй байхдаа яахав дээ. Гадны троллууд тэнэг юм бичнэ шүү. Хөрштөйгөө харьцаагаа таслахгүй байх нь манай улсад ээлтэй шүү

бөн бөн
бөн бөн
Reply to  Зочин

Яг үнэн

Уурхайчин
Уурхайчин

Энэ сайт буруу мэдээлэл өгсөн байна. НАТО гишүүн орнууд Оросын агаарын хөлгийн нислэгийг өөрсдийн нутаг дээгүүр нислэг үйлдэхийг 2022 онд хориголсоны хариуд Оросын тал хариу хориг тавьсан юм. Барууны агаарын тээврийн компаниуд асар их алдагдал хүлээж буйгаа хүлээн зөвшөөрөөд байна. Сайдын хариулт зөв л байна ш дээ. Бидэнд аль болох дөт зам хэрэгтэй. Азербайджаны онгоцны талаар маргаантай хэвээр. Украйны талаас зориуд хийсэн халдлага гэж Оросууд үзэж буй юм билээ. 2024 оны намар олзлогдсон Украйны 100 орчим цэрэгийг буцааж өгөхөөр тээвэрлэж явсан Оросын ИЛ 76 онгоцыг украины тал Оросын нутаг дэвсгэрт Ангелийн алсын тусгалт пуужингаар унагасын бас санах хэрэгтэй. Энэ тухай дурдахгүй байж нэг талыг барьж хэрэггүй.

Зочин
Зочин

Энэ сайт тэнэг юм бичих юм. Хаашаа ч гарах газаргүй хаалттай байж эрсдэлтэй ч гэсэн гарах гарц олох л хэрэгтэй. Хаа холын хаашаа л бол хаашаа гарах боломжтой дэлхийн овгорууд гэж өөрсдийгээ том бодсоневропын жижиг шавааралдсан улсуудын гаргасан шийдвэрийг тусгаар улс байж дагаж далдагнах ямар хэрэг байна. Боломж бүрийг ашиглах хэрэгтэй айгаад байвал орондоо хэвтэж байх шүү. Дэлгэрсайхан сайд зөв шийдвэр гаргажээ

zochin
zochin

horshtoigoo monhiin hariltsaatai bh ni zov nislegee yaraltai sergeeh estoi sh uuu

zochin
zochin

yu ni buruu bhiin ve mongol hun mongolooroo l yrij bn

Зочин
Зочин

Заь ш дээ. Сэргээнэ ээ

Уншигч
Уншигч

Сайдын болчимгүй үг ч гэх шиг сайтын сэтгүүлч үгийн баялагтай болж судалгаа хийж юм сайн уншиж гадаад хэл сурч зөв бичиж сурмаар дэндүү гологддог

ЗочинНорро
ЗочинНорро

Үнэн нь л 2 хөршөөсөө хаашаа ч нүүхгүй шүү дээ

Зочин
Зочин

Beejin Moskva nisleg neesen bn shu de

Уншигч
Уншигч

ОРОС РУУ НИСЛЭГ ҮЙЛДЭХ НЬ ЗӨВ. МӨНХИЙН ХОЁР ХӨРШТЭЙГЭЭ НАЙРАМДАЛТАЙ АМЬДРАХ НЬ ТУЙЛЫН ЗӨВ.

Зочин
Зочин

Зөв л хэлсэн байна шүү дээ.

atmi
atmi

Agaariin oron zai ajil n yaj yavdagiig medehgui bj iim um bichih gej ongotso yavuulah n zuvshde harinch bidend bolomj shuu

TsM
TsM

Москва-Улаанбаатарын хооронд нисэхэд ямар юмных нь дайны бүс энэ тэр байхав дээ.

Зочинхуц муу батсүрэн новшоо
Зочинхуц муу батсүрэн новшоо

хол очиж хуц нохои мини

Логийн Цог .
Логийн Цог .

Сэргээх хэрэгцээ , шаардлага байгаа. Сайдын зөв .

Зочин
Зочин

Оросоос бус хужаагаас л болгоомжил мал минь

Zch
Zch

Sergeeh ni zuv.

Зочин
Зочин

Saidiin zov

Монгол
Монгол

Одоо Хятад Энэтхэг Оросууд зузаан болж бна. Хямд нефтийг авна. АМЕРИКийн цаг дууссан.

Ббоб
Ббоб

Зөв л юм ярьсан юм биш үү

иргэн
иргэн

Мөнхийн - хөршийн харилцаанд сэв суулгахгүй байхыг эрмэлзэх нь зөв.

Лара
Лара

Би нэг юм гайхаад байна. Зүгээр нэг сэтгүүлч улс төрийн асуудалд хэзээнээсээ дүгнэлт гаргадаг босон бэ ? Яагаад зөвхөн хувь хүний дүгнэлтээ ингэж олон нийтийн мэдэж болгоно вэ ? Сэтгүүлч хүн байж үг өгүүлбэр хичнээн чухал болохыг мэдмээр байлтай. Яагаад бэлтгэж байгаа мэдээндээ өөрийн дүгнэлтийг итгэж бат итгэлтэй бичээд байгаан. Та улс төрч, эсвэл олон улсын тоймч биш байлтай.

Зочин
Зочин

АНУ,Баруун европын Оросын эсрэг энэ дээрлэхүү явдлыг дэмжиж хэрхэвч болохгүй
Миний мэдэх 80жил Орос, Хятад 2 том гүрэн бидэнд нөхөр болсноос гай болоогүй, бидэнд хориг саад учруулаагүйг мартаж үл болно

С.Эрдэнэцогт
С.Эрдэнэцогт

Орсоос зам гуйгаад дампуурч байгаа шүү дээ. Европоос Бээжин, Сеул, Токио орох зам Оросыг тойроод 4 цаг орчим сунаж байгаа. Хятадын агаарын тээврийн....цөм хийж байна. Олж иддэг бялуу. Э гуур .мн андуурч байх шиг байна. Оросын агаарын зам Натогийн ба тэдний холбоотон улсуудад хаагдсанаас болж манай агаарын зам хоосорч алдагдал хүлээж байгаа үе шүү. Укра-Оросын дайн дуусчихвал ахиж ийм боломж олдохгүй.

С.Эрдэнэцогт
С.Эрдэнэцогт

Егуур эндүүрч байна

Зочин Зочин
Зочин Зочин

Сайдын зөв шүүдээ. Нислэг, мөн Москва-Улаанбаатар-Бээжин галт тэрэг сэргэж бна. Америк- Украйны дайны хэнээтнүүдтэй л харилцаагаа анхаарах ёстой. Инээдэг дайснууд бол Америк.

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин

Оросын өөриынх нь онгоц л ирэх юм биш үү, хэрүүлчдээ

Зочин
Зочин

Сайдын зөв мөнхийн хоёр хөрштэйгөө эв найртай явсан нь дээр

Зочин
Зочин

Чи замын татвар нэмж болно замаа схан болго

Түц
Түц

Хугацаа нь дууссан ийм нөхдүүд зайгаа тавьж өгөх хэрэгтэй

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

С.Эрдэнэцогт
С.Эрдэнэцогт

Энэ гуур

Сайхан үнэнг хэлжээ
Сайхан үнэнг хэлжээ

Зөв ш дээ төвийг сахисан улс орон өөр яах ч боломжгүй бид 2хон хөрштэй

Зочин
Зочин

Ядуураад байгаа ард иргэдийг зовоож байна даа.

Зочин
Зочин

Сэргээх хэрэгтэй. Маш их хэрэгтэй маршрут

Иргэн
Иргэн

Энэ хүн ёстой хүйтэн царайтай, олигтой юм ярихгүй нь мэдээж, харилцан хүндлэлд оршин тогтнохоо мэдэцгээж бна уу.

Зочин
Зочин

Дэлгэрсайхан урвагчийг зайлуулья

Зочин
Зочин

Усан тэнэг огцорвол таарна

Тэмүүл
Тэмүүл

Yu ni bolchimgui gej batsureen. Yahiin miatiin ongotsiig unagah yum uu

Зочин
Зочин

Галзуучуудын ЗГ бүрджээ! Хуучин засгийн үеийн сайд нараа сольёооо

5112
5112

Энэ дебиль нөхрийг хөө...
Мэрэгжлийн хүнээр соль...
Энэ үхэр бол бэлтгэгдээгүй новш...

С. Эрдэнэцогт
С. Эрдэнэцогт

Европ агаарын хилээ хаасны дараа орос тэдний хаасан. Оросыг тойрч бээжин япон солонгос нисэх нислэгийн хугацаа багадаа 4 цагаар уртсаж үнэ тэр хэмжээгээр нэмэгдсэн. Одоо л хуучнаа сэргээж шинийг нээх цаг

Зочин
Зочин

Юун сүржин юм нисэх нь ниснэ л биз, ОХУ-руу хийх нислэгээ сэргээх нь зөв зөв зөв

Зочин
Зочин

Батсүрэн,чи битгий хуцаач

Зочин
Зочин

Ямар ч болчимгүй юм хэлээгүй. ОХУ-д бхйнга л олон улсын томоохон хурал зөвлөгөөн, төрийн өндөр дээд түвшний айлчлалууд болж байна. Америкчууд ч ойр ойрхон ирж гэрээ хэлцэл хийж байна. Тэд явган ирээгүй, бүгд л онгоцоор ирж буцаж байна. Харин ЕХ, ОХУ-ын дайн байлдааны ажиллагаатай хил заагын бүсээр нислэг хийхээс болгоомжилж байгаа болов уу.

Баярсайхан
Баярсайхан

Харин ч алсын хараатай ухаантай үг хэлжээ, 41 онд тусалж байсан шигээ эрвийх дэрвийхээрээ тусалбал сайн юм сан! Орос манай тусгаар тогтнолын баталгаа баруун ,баруун гээд байгаа нуснууд түүхэн үнэнээ мэдэх хэрэгтэй! 1920-1921 ,1939 оныг байнга санаж яв

Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин

Хоёр хөрш гэж хуцдаг аа хэзээ болих юм бэ?
Хаашаа ч нүүж чадахгүй гэж донгоддог оо хэзээ болих юм бэ?
Оросын ард түмэн Украины ард түмэн хоорондоо муудалцаагүй байхад 2022оны 2-р сарын 24ний 4цаг 50минутанд Орос улс Украины газар нутаг руу анхны пуужингийн дайралтаа хийсэн нь зөвхөн ардчилсан үзэлтэй Украины удирдагч Зeлeнскийг хөнөөх гэсэн арван оролдлогын нэг байсан. Хэрвээ Украины удирдагч Зeлeнский эх орноосоо зугтсан бол миний Монголын ардчилал ноцтой аюулд орох байсан. Бид Украиныг дэмжиж байгаад ялалтанд хүргэсэн. Энэ нь миний Монголын Ардчилсан Их Монголын Ардчилал Дэлхийн бүх хүн төрөлхтний ардчилал гэдэг нь батлагдсан. Хүн төрөлхтний ардчиллыг доройтуулахыг санаархаж байгаа хурцхан хутгаар хоолоо ч хийж чадахгүй морьгүй сэлэмгүй байж бусдын гараар дэлхийг сөнөөхийг санаархаж байгаа зөнөг В.Путин болон үхсэн МАН ын нэр барьж УИХ д суусан бүх хүмүүс Ухнаагийн Хүрэлсүх одоо энэ Дэлгэрсайхан нарыг эцсийн замд нь үдэхийг миний үзэсгэлэнт Дэлхийн бүх хүн төрөлхтөн хилэгнэн шаардаж байна?
Дэлхийн бүх хүн төрөлхтөн зөнөг В.Путин болон дэлхийн хөрөнгөтөнгүүдийн боол болохгүйн тулд Украины удирдагч Зeлeнскийтэйгээ нэгдэх хэрэгтэй. Хүн төрөлхтний
《АРДЧИЛАЛ 》батжин бэхжиг.

Зочин
Зочин

Эргүү мал

Холбоотой мэдээ

Back to top button