Нийгэм мэдээ
Тендер: ДЦС-4 ₮95 саяар 28 дэлгэц авна

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц 95 сая төгрөгөөр дэлгэц авах тухай тендер зарласан байна.

Тодруулбал, тендерт тусгагдсан өртгөөр 24-86 инчийн хэмжээтэй 28 ширхэг дэлгэц авахаар тусгажээ.

Уг тендерийг энэ сарын 08-ны өдөр зарласан бөгөөд материал хүлээн авах хугацаа дөрөв хоногийн дараа буюу наймдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Тендерийн нийт өртөг болох 95,260,000 төгрөгийг Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц өөрийн хөрөнгөөсөө гаргахаар төлөвлөсөн байна. Тендерийн мэдээлэл, бусад үзүүлэлтийн дэлгэрэнгүйг ЭНД дарж харах боломжтой.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.