Нийгэм мэдээ

Тариалангийн бүс нутагт гантай, ургац алдах магадлал өндөр байна

Газар тариалангийн бүс нутаг болох Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн зарим нутгаар хур тунадас бага унаж, хөрсний чийг эрс буурснаас үүдэн ган болж байна.

Үүний улмаас намрын ургацын төлөвт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл нэмэгджээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Сэлэнгэ аймгийн Орхон, Сант, Ерөө, Зүүнбүрэн, Баруунбүрэн суманд ажиллаж, үүсээд байгаа нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, тариаланчдын санал хүсэлтийг сонсох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Тариаланчид хөрсний чийг дутагдал, ургамлын өсөлтийн саатал, техник тоног төхөөрөмжийн хангалт, усалгааны системийн хүрэлцээ зэрэг олон асуудлыг хөндөж, байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй тулгарахад хохирол багатай даван туулах арга туршлага, дасан зохицох технологи, усалгааны дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэх талаар санал солилцов.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр уг уулзалтын үеэр “Ургац алдах эрсдэлээс сэргийлэхийн тулд салбарын яам, орон нутгийн удирдлага, тариаланчид хамтран богино хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээг шуурхай авч, урт хугацаанд усалгааны менежментийг сайжруулах бодлого хэрэгжүүлэх болно” гэж онцолсон байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button