Гадаад мэдээ

Хотын төвөөс зуслангийн бүсэд дроноор хоол хүргэх туршилт амжилттай болжээ

Япон болон гадаадад дрон ложистикийн үйлчилгээг хөгжүүлдэг стратегийн охин компани болох “Next delivery”-ээр монголд анх удаа арилжааны дрон нислэгийн лиценз авсан оператор “Mongolian Smart Drone Delivery LLC” болон Ток Ток ХХК хамтран дроноор хоол хүргэх туршилтыг амжилттай хийжээ.

Энэ талаар Японы Pr times сайт мэдээлэв.

Тус мэдээлэлд, монголын хоёр компани энэхүү туршилтыг хоёр жил орчим хугацаанд хамтран хийж, амжилттай болголоо. Туршилтын нислэгээр дрон 200 м-ийн өндөрт ойролцоогоор 16.5 км замыг бие даан жолоодож, Улаанбаатар хот дахь НИТХ-ын газрын автомашины зогсоолоос Улаанбаатар хотын захад байрлах Ньюком группийн эзэмшлийн сургалт, амралтын газар болох "Зуны хаус"-д хоол хүнс амжилттай хүргэлээ.

Энэхүү туршилтын нислэг нь хоол хүнс хүргэх шинэ хэрэглээг өргөжүүлээд зогсохгүй хот болон хотын захын бүсийг холбосон олон талын боломжийг нээж, дрон хүргэлтээр ложистикийн дэд бүтцийн шинэ бүтээн байгуулалтыг дэмжих зорилготой гэж бичжээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.

Эх сурвалж: Pr times

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button