Засгийн газар харьяа байгууллагуудаас 400 албан тушаалыг цомхотгож, ₮6.3 тэрбумыг хэмнэхээр тооцжээ

Төрийн албаны цомхотгол, үрэлгэн зардал хэмнэх тухай бодлого ТӨБЗГ дээр ид яригдаж байгаа. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захирал Г.Ёндон, "Эрдэнэс Монгол" нэгдлийн дарга С.Эрдэнэцогт нарын цалинг 5 сая төгрөг болгож, бууруулна гэх хараахан шийдэгдээгүй, тодорхой бус мэдээллүүд ч хөвөрч амжсан.
Хамгийн сүүлийн мэдээллээр, төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайд нар харьяа байгууллагуудын албан тушаалын цомхотгол, цалин бууруулах судалгааг хийж, саналаа ТӨБЗГ-т хүргүүлэхээр байгаа. Үүний дараа ТӨБЗГ-ын нэгтгэсэн саналыг Засгийн газрын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
Иймд харьяа байгууллагууд, ТӨХК-иудын асуудал хөндөгдөж амжаагүй байна.
Харин Г.Занданшатарын Засгийн газар өөрийн харьяа байгууллагуудаас нийт 400 албан тушаалыг цомхотгох урьдчилсан судалгаа бэлтгээд буй аж.
Тэдгээрээс 185 нь удирдах албан тушаалтан бий гэсэн мэдээллийг өглөө.
Харин ингэснээр жилд нийт 6.3 тэрбум төгрөгийн урсгал зардал буюу цалингийн зардлыг улсын төсвөөс хэмнэнэ гэж тооцжээ. Энэ 400 албан тушаалын бүрэн задаргаа хянагдах шатандаа явж байгаа гэлээ.
Үүнд Засгийн газрын харьяа агентлагууд голчлон багтах чигтэй байна.
Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ЭТТ ХК дээр тогтоосон онцгой дэглэмийн нэг сарын хугацаанд гарсан үр дүнг хэлэлцсэн. Улмаар нүүрс ачих логистикийн төв болон оффтейк гэрээгээр барьж, байгуулсан нүүрс баяжуулах үйлдвэрийн байршил гэсэн хоёр асуудлыг АТГ-т шалгуулахаар хандсан гэдэг мэдээлэл анхаарал татсан.
Харин төрийн албаны цомхотголыг ярьж эхлээгүй байгаа юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэр зарла
Бага байна.
Албан хаагчид биш дарга нараа цомхотгоожээ
Eсүсийн христийн цуглааныг бүр мөсөн устга үйл ажиллагаа зогсоо ухамсаргүй харилцааны соёлгүй хүнийг доромжилж дайрч загнаад байдаг тэгээд гадаадын шашин монгол эмэгтэй хүний нэр дээр 13 салбар ажиллуулж байгаа юм албан бус газрын бичиг баримт байна дарамтанд байдаг
Цомхотгох хэрэгтэй ш дээ ширээ сандал нь нэмэгдээд л зардал нь ихсээд хж бүтээж бгаа 1 ч албан тушаалтан алга цагийг нөхцөөж цалингаа авчил бвл болоо гсн албан тушаалтан ихэссэн
Засгийн газар нэрийн дор У.Хүрэлсүхийн бүлэглэл Булган (Цагаан Хун)гийн бүлэглэл оршдог нь нууц биш болсон.
Иймд У.Хүрэлсүхийн бүлэглэлд Монголчууд бидний эртний дайсан Хятад гаралтай Япончуудаас эргэн төлөгдөхгүй зээл нэртэй их хэмжээний хээл хахууль авсанд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг, Булган(Цагаан Хун)гийн бүлэглэлд ардчиллын хөдөлгөөний тэргүүн С.Зориг агсны амь биеийг хамтарч хөнөөсөн хэрэгт эрүү үүсгэн яллагдагчаар татахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?
Тэнэгээ Юундаа гайхуулдаг бнаа, цаад утгаараа олон хүнийг хоолгүй болгож байгаа биздээ, ажилгүйдлийн эгнээ нэмэгдэж байна гэсэн үг биздээ