Гадаад мэдээ

71 жилийн өмнө солирт оногдсон эмэгтэй түүх болон үлджээ

Энэ оны зургаадугаар сард Жоржиа мужийн нэгэн айлд солир унасан нь 71 жилийн өмнөх үйл явдлыг эргэн сануулжээ.

1954 оны намар АНУ-ын Алабама мужийн жижигхэн хотод амьдардаг Анн Ходжес гэх эмэгтэй солирт оногдож байжээ.

Анн Ходжес тухайн үед 34 настай, нөхрийн хамт түрээсийн байранд амьдардаг байжээ. Тэр өдөр Анн гэртээ унтаж байхад нэгэн том чулуу гэрийн дээврийг цөмлөн орж ирж, өрөөн дотор байсан радиог мөргөөд, эцэст нь Анны ташаан дээр унасан байна. Эмч нар түүний биеийг үзэхэд, ташаа хэсэгт нь томхон хэмжээний хөхрөлт үүссэн байжээ. Түүний бие дээр унасан зүйл яг юу болохыг тухайн үед дуудлагаар ирсэн хэн ч ойлгоогүй бөгөөд хожим нь 8.5 фунт /3.8 кг/ жинтэй, сансраас ирсэн жинхэнэ солир болох нь тогтоогдсон юм.

Судлаачид энэ солир нь ойролцоогоор 4.5 тэрбум жилийн настай, маш эртний гаралтай гэж дүгнэсэн байдаг.

Энэхүү явдлын дараа Анн Ходжес болон түүний гэр бүлийнхийг сэтгүүлч нар болон бусад эрдэмтэн судлаачид тайван байлгаагүй учир ихэд залхан, өөрийн амьдралаа олноос нууцалж эхэлсэн байна. Түүгээр ч зогсохгүй өөрийг нь оносон солирыг Алабамагийн байгалийн түүхийн музейд хандивлажээ. Тэрбээр 1972 онд бөөрний дутагдлаар нас барсан байна.

Түүн дээр унасан солир одоог хүртэл Алабамагийн музейд байдаг бөгөөд зарим хүмүүс энэ түүхээр кино, жүжиг, комик ном хийх санаа гаргаж байгааг музейн ажилтнууд хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: SCIENCEALERT.COM

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button