НИЙГЭМ

Монгол, Хятадын төрийн тэргүүнүүдийн нэрэмжит спорт цогцолборыг цэцэрлэгт хүрээлэнгийн бүсэд байгуулна

Монгол, Хятад улсын төрийн тэргүүн нарын нэрэмжит “Президент спорт цогцолбор” төслийг хэрэгжүүлэх компанийн удирдлагууд манай улсад ирээд буцжээ.

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тус бүтээн байгуулалт нь спортын үйл ажиллагаа явуулж, хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд ач холбогдолтой. Мөн олимп, тив, дэлхийн тэмцээн уралдаанд тогтмол амжилт гаргах, тамирчдын бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор нээх гэж байгаа юм байна.

Гүйцэтгэгч компанийн зүгээс уг цогцолборыг барьж байгуулах нөхцөлийг чиглэл бүрээр судлах зорилготой иржээ. Байршлын хувьд “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсгийн ногоон байгууламж бүхий соёл амралтын бүсэд байгуулна.

“Президент” спорт цогцолборын үйл ажиллагааны нэгэн зэрэг нэвтрэх хүчин чадлын тооцоогоор 1327 хүнд үйлчилнэ. Харин өдөрт 4,500-6,000 орчим хүүхэд залуучууд спортоор хичээллэж, 8,000-10,000 хүнд тус цогцолбор үйлчлэх хүчин чадалтай аж.

Тодруулбал, 58,560 м2 талбай бүхий сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөг, усан сэлэлт, талбайн теннис, ширээний теннис, агаарын теннис, сквош теннис, бокс, бөх, ханан хадны авиралт, туялзуур сэлэм, буудлага, байт харваа, фитнесс, иога, спиннинг, дугуй зэрэг нийт 19 төрлийн спортын үйл ажиллагааг явуулах юм байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 21, 2025 11:02

бүр ногоон бүс биш боллоо

Back to top button