Хүний үрийн шингэн болон өндгөвчний шингэнээс микро хуванцар илэрчээ

Япон судлаачдын шинэ судалгаагаар хүний үрийн шингэн болон өндгөвчний шингэнээс микро хуванцар илэрсэн байна. Микро хуванцар нь маш жижиг хуванцар бөгөөд далай, ус болон хоол хүнснээс гадна хүний биед ч байгааг тогтоогоод байна.
Энэхүү судалгаагаар 25 эмэгтэйн өндгөвчний шингэний 69%, 18 эрэгтэйн үрийн шингэнээс 55%-д нь микро хуванцар илэрсэн байна. Өндгөвчний шингэн нь өндгөн эсний эргэн тойрны шингэн бөгөөд судлаачдын үзэж буйгаар микро хуванцар нь хоол хүнс, ус болон агаараар биед орж, цусаар дамжин биеийн янз бүрийн хэсэгт хүрдэг.
Микро хуванцар нь уушги, эхэс, тархи, төмсөг зэрэг эрхнүүдэд илрээд байгаа юм байна. Гэхдээ уг микро хуванцар нь хүний эрүүл мэндэд ямар нөлөөтэй болохыг одоогоор мэдэж чадаагүй байгаа аж.
Уг судалгаагаар үрийн шингэн, өндгөвчний шингэнээс хэд хэдэн төрлийн микро хуванцар байгааг олж тогтоосон. Энэ нь өндгөвчний шингэний микро хуванцар үрийн шингэнээс их байсан байна. Хэдийгээр судлаачид энэ судалгаагаар илэрсэн микро хуванцрыг санаа зовох шаардлагагүй гэж хэлж байгаа ч цаашид илүү их судалгаа хэрэгтэй байгаа аж.
Эх сурвалж: Easy Japanese news
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сда японууд резин хуса�##� тэр биз
Хуванцар гэж буруу нэрлэсэн байна.жижиг ялтас ..дэлгэрэнгүй бичвэл их цаг орно..