Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ Хятад жуулчдыг визний шаардлагаас чөлөөлөхөөр болжээ

Ирэх сарын сүүлээс эхлэн Хятадын жуулчдыг БНСУ визний шаардлагаас түр чөлөөлнө.

БНСУ-ын Засгийн газар энэ сарын 6-ны өдөр Сөүлийн Засгийн газрын цогцолборт "Аялал жуулчлалыг дэмжих жижиг бодлогын ажлын хэсэг"-ийн хурал хийсэн. Энэ үеэр тус улсын Ерөнхий сайд Ким Мин Сек “Хятадын бүлэг жуулчдыг ирэх оны есдүгээр сарын 29-нөөс зургадугаар сарын 30-ны хооронд визгүй зорчихоор шийдвэрлэсэн” талаар мэдээллээ.

Тус улсын Засгийн газар “Дотоод аялал жуулчлалын зах зээл хурдацтай сэргэж байгаа энэ үед визгүй зорчих бодлого хэрэгжсэнээр орж ирэх нэмэлт эрэлтийг идэвхжүүлж, орон нутгийн эдийн засгийг сэргээж, дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа аж.

Хятад улс өмнө нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард БНСУ-ын иргэдийг визгүй зорчуулахыг зөвшөөрсөн бөгөөд Солонгосын засгийн газар мөн аравдугаар сард болох Хятадын үндэсний баярыг угтан уг бодлогыг түр хугацаанд хэрэгжүүлэхээр болсон байна.

Эх сурвалж: KBC news

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
EhdЗочин
EhdЗочин
8 сар 23, 2025 11:47

Mongol buh opond vistei. Shivshig

Холбоотой мэдээ

Back to top button