Нийгэм мэдээ

Улс үнэлдэггүй ч, дэлхийн тавцан дээрх "The MongolZ"

B1 давхараас дэлхийн тавцанд хүрсэн "The MongolZ".

2013 онд "Dota 2" багийн бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж байсан "The MongolZ" 2015 оноос эхлэн "CS2" буюу Counter Strike төрлөөр өргөжиж, өдгөө Монгол нэрээ дэлхийд цуурайтуулан амжилтын түүхээ бүтээж байна. Тэд өнөөдрийн өндөрлөгт хүртлээ багаа маш олон гишүүнээр сэлгэсэн бөгөөд дэлхийн тавцан дээр гарсан энэ бүрэлдэхүүнийг 2023 онд бий болгосон.

Онцолбол, "The MongolZ" багийн бүрэлдэхүүнд Б.Гарьдмагнай “bLitz”, М.Содбаяр “Techno4K”, Б.Өсөхбаяр “910”, Б.Аюуш “mzinho”, М.Азбаяр “Senzu” гэсэн тамирчдаас гадна дасгалжуулагч Б.Эрдэнэдалай буюу “maaRaa” нар багтана.

Тэдний нэгдэн, нийлсэн болон уналт босолтын олон арван түүх бий. Одоогийн бүрэлдэхүүн нэгдснээс хойших тэдний амжилтаас дурдвал:

  • "The MongolZ" анхны тэмцээн болох "CS Major Copenhangen"-д оролцож, elimination stage-д шалгарсан анхны Монгол баг
  • Абу Даби хотноо "CS2"-ын “yaLLa Compass 2024” тэмцээнд ялж, Counter-Strike тоглоомын "Major" тэмцээнд оролцох эрхийг олгох бүсийн чансаа тогтоох тэмцээн буюу “PGL "Major Copenhagen 2024” тэмцээнээс шалгарч анхны стикэрээ авсан
  • Түүхэн дэх хамгийн өндөр шагналтай тэмцээн “Thunderpick Championship 2024”-т түрүүлж аваргаа бататгасан
  • "Perfect word Shanghai Major 2024" тэмцээнд оролцох эрхээ авч, плэй-оффын шатанд шалгарч азиуд европын хүчтэй багуудтай эн тэнцэх хэмжээнд чансаагаа харуулсан.

Тэд 2024 онд оролцсон тэмцээнүүдээсээ хүртсэн шагналын орлогоороо дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэж байсан удаатай.

  • PGL Major Copenhagen 2024: XV-XVI дугаар байр 20 мянган доллар
  • ESL Pro League Season 19: IX-XII байр 23,5 мянган доллар
  • yaLLa Compass 2024: Аварга, 200 мянган доллар
  • Esport World Cup 2024: IX-XII байр 25 мянган доллар
  • Skyesport Championship 2024: Дэд аварга-70 мянган доллар
  • IEM Rio 2024: VII-VIII байр 6 мянган доллар
  • ESL Pro League Season 20: IX-XII байр 23.5 мянган доллар
  • IEM Cologne 2024: IX-XII байр 16 мянган доллар
  • ESL Challenger at Dreamhack Summer 2024: V-VI байр 3 мянган доллар
  • IEM Katowice 2024: XVII-XX байр 4.5 мянган доллар
  • Elisa Masters Espoo 2024: III-IV байр 15 мянган доллар
  • Thunderspick World Championship 2024: Аварга, 500 мянган доллар
  • Perfect word Shanghai Major 2024: V-VIII байр 45 мянган доллар

Нийлбэр дүнгээрээ "The MongolZ" жилийн дотор 951,500 доллар буюу 3 тэрбум 254 сая 130 мянган төгрөгийн шагнал хүртэж байсан. Тэд тэмцээнд оролцсон улсынхаа аль эсвэл эх орныхоо хуулиар, шагнал урамшууллаасаа татвар төлөх ёстой. Тэмцээнд оролцсон улсдаа бай, шагналаасаа татвар төлөөгүй бол Монгол улсын хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар татвар төлөх зохицуулалттай аж.

Дэлгэрүүлбэл, ХХОАТ-ын хуулийн 19 дүгээр зүйл

19.1.Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан орлогод албан татвар ногдуулах орлогыг дараах байдлаар тодорхойлно:

  • 19.1.1.урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгээр
  • 19.1.2.төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгээр
  • 19.2.Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч албан татвар төлөгч тайлант жилд олсон орлогоо өөрийн хүсэлтээр энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан орлогод хамруулан, албан татвар ногдуулан төлж, тайлагнаж болно.

Мөн 21.2.Энэ хуулийн дараах зүйл, хэсэг, заалтад дурдсан орлогод дoор дурдсан хувиар тооцож, албан татвар ногдуулна

  • 21.2.1.энэ хуулийн 17.1.1-д заасан орлогын дүнд 2 хувиар;
  • 21.2.2.энэ хуулийн 19.1.1-д заасан орлогын дүнд 5 хувиар;
  • 21.2.3.энэ хуулийн 19.1.2-т заасан орлогын дүнд 40 хувиар;
  • 21.2.4.энэ хуулийн 15.1, 16 дугаар зүйл, 17.1.2, 17.1.3-т зааснаар тодорхойлсон орлогын дүнд 10 хувиар;

Дээрх хуулиас харахад, The MongolZ багийнхан өнгөрсөн онд олсон нийт орлогынхоо 162,706,500 төгрөгийг улсдаа татвар болгон төлж байжээ.

Улс нь тэднийг үнэлж, өнөөдрийн тавцанд хүргээгүй ч тэдний чин хүсэл тууштай байдал нь өнөөдрийн түвшинд хүргэсэн. Асар олон золиосыг гаргаж, энд ирсэн нь өнөөдрийн тэдний дэлхийн тавцан дээр зогсож байх шалтгаан нь юм.

2025 он гарсны дараагаар тайзны тоглолтуудаараа улам хүчирхэгжиж, Austin Major тэмцээний үеэр Монголчууд нэгдэн нийлж хамтдаа дэмжиж байгааг дэлхийн сая сая үзэгчид харсан.

-Esports World Cup 2025-

"The MongolZ" баг шөвгийн дөрөвт дэлхийн аварга Францын "Team Vitality" багийн эсрэг "Во3" журмаар тоглож, 2:1 онооны харьцаатай хожсон. Ингэснээр тэд аваргын төлөө Туркийн "Aurora Gaming" багтай Во5 журмаар тоглож, нэг ч "map" алдахгүйгээр хожлоо.

Манай баг өөрсдийн сонгосон эхний "Mirage map" дээр нэмэлт үе гаргаж, 16:14 тооны харьцаатай хожив. Үргэлжлүүлэн Туркүүдийн сонгосон "Dust II map" дээр хамгаалах болон довтлох талаас хоёр, хоёр үеийн илүүтэй тоглосноор 13:9 тооны харьцаатай яллаа. Улмаар манай баг өөрсдийн сонгосон "Nuke map" дээр довтлох талаас эхэлж 9:3 байраа сольсноор хожлоо. Esports World Cup 2025 тэмцээний нэгдүгээр байрт "The MongolZ" баг 500,000 ам.доллар, хоёрт "Aurora Gaming" баг 230,000 ам.доллар, гуравт Саудын Арабын "Team Falcons" баг 130,000 ам.доллар, дөрөвт "Team Vitality" баг 70,000 ам.долларын шагнал хүртлээ.

Гэхдээ Esports World Cup 2025 тэмцээний аваргын цом өргөснөөр өөрсдийгөө дэлхийн баг гэдгээ дахин баталлаа.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
нар
нар
8 сар 25, 2025 11:22

Овоо в�##�ют орж иржээ Монголд. Баяр хүргэе.

Зочин
Зочин
8 сар 25, 2025 11:55

tor zasagtaa geec

Зочин
Зочин
8 сар 25, 2025 13:08

Тэгээд яах гээд байгаан бэ? Төрийн шагна-л авах гээд байгаамуу? Гавьяат болох гээд байгаамуу? За-луу хүмүүс шиг байгаач ээ! Битгий дуучин Жавхлан, Ганзориг нар шиг а-лиа бай! Өнгөрсөн үеийн муу муухай өөдгүй бүхнээс хагац! Энэ бүх амжилт, мөнгө төгрөг чинь өөрсдийн чинь үнэ цэнэ, гавьяа шагна-л. Багийн нэг гишүүн хулгай хийлгүйгээр тэрбум төгрөг олцын бишүү! Болоошдээ. Ингээл цаашаа яв. Төр засгаас юу ч битгий хүлээ! Татвараа шударгаар төл. Эх орныхоо үнэ цэнэтэй иргэн бай! Та нар за-луу үеийн төлөөлөл. Та нар энэ бүх хулгай, луйвар, муу муухай бүхнийг арилгана. Ялна! Урагшаа, за-луус аа! Та нар хулгайч биш! Энэ чинь л том а-лдар!

Холбоотой мэдээ

Back to top button