Улс төрийн мэдээ

"Газпром"-ын Удирдах зөвлөлийн дарга ирж, хамтран ажиллах санамж бичиг зурлаа

ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга Алексей Борисович Миллер тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Алексей Борисович Миллерийг өнөөдөр Шадар сайд С.Амарсайхан хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар хоёр улсын газрын тос болон хийн салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцсон аж. Засгийн газрыг төлөөлж С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй газрын тос, хийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.

Мөн А.Б.Миллер тэргүүтэй төлөөлөгчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нарт бараалхжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button