Улс төрийн мэдээ

Г.Дамдинням: Хууль зөрчсөн тул "Төгрөг нуурын энержи" ХХК-ийн дөрвөн лицензийг цуцалж, "Эрдэнэс Монгол"-д шилжүүллээ

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням,

"Юун түрүүнд өнөөдөр идэвхтэй байгаа ашиглалтын ба хайгуулын лицензүүдийг анх хэн авсан, өнөөг хүртэл хэрхэн явж ирсэн намтар түүхийг ил болгоё. Хоёрт, тэдгээр нь төрд холбогдох татвар хураамжаа ямар байдлаар төлж ирсэн бэ гэдгийг судлах ажлын хэсэг байгуулагдлаа.

Энэ ажлын хэсэгт хуулийн байгууллагаас эхлээд татвар, бүртгэлтэй ажилладаг бүх төрийн байгууллагын төлөөлөл орно.

Лицензийн хөдөлгөөн дээр ямар хүмүүс нөлөөтэй байдаг юм. Олонд танигдсан орд газрууд ямар түүхээр явж ирсэн бэ гэдэг дээр дэлгэрэнгүй мэдээлэл гаргаж харцгаая гэсэн үзэл санаа үүний цаана бий. 

Ер нь уул, уурхайн салбарт олж ирж байгаа мөнгий нь хэрхэн хуваарилах тухай асуудал л яригддаг. Ард иргэдэд нь ашигтай байна уу. Газар орноо хөндүүлээд илүү боломж олж байна уу гэдгээс ард иргэдийн байр суурь шалтгаалдаг. Гэтэл энэ шинжлэх ухааныг сайтар ойлгуулаагүйгээс болж энэ салбар хамгийн их нэр муутай болчихлоо.

Тиймээс орон даяар уул уурхайн салбарыг ойлгуулах томоохон хөтөлбөр боловсруулаад бэлтгэж байна. Мөн улсын хэмжээнд салбарын бодлогын баримт бичиг боловсруулж байгаагаа бас дуулгая. Салбар өөрөө өөрийгөө ойлгуулах гэж байгаа хэрэг юм.

Хоёрт, Төгрөг нуурын бүлэг орд бол УИХ-ын 2007 оны тогтоолын хавсралтаар батлагдсан стратегийн 39 ордын нэг. Бүлэг орд нь 19 тусгай зөвшөөрлөөр компаниудад олгогдсон. 3 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй. АМ-ын тухай хууль, гол мөрний урсцын эхийг хамгаалах тухай хуулийн заалтыг биелүүлээгүй үндэслэлээр “Төгрөг нуурын энержи” ХХК дээрх дөрвөн лицензийг шилжүүлж, “Эрдэнэс Монгол” нэгдэлд шилжүүлэх шийдвэр гарлаа" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button