Улс төрийн мэдээ
Өнөөдөр АН дүрмээ өөрчлөх үү, даргаа сонгох уу гэдгээ шийднэ

Ардчилсан нам Үндэсний бодлогын хорооны хуралдаанаа өнөөдөр /2025.08.28/ 12.30 цагаас товлон зарласан.
Үүгээр Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлж, 2025.12.31-нээс өмнө дүрмээ шинэчлэх үү. Эсвэл дүрэм шинэчлэхээс өмнө намын даргаа өөрчлөх үү гэдгийг хэлэлцэх чигтэй байгаа юм.
Хэрэв дүрмээ шинэчлэхээс өмнө даргаа сольчихвол УДШ-д бүртгэх эсэх нь маргаантай болно гэсэн байр сууриуд илэрхийлэгдэж байгаа. ҮБХ, Их хурлыг товлон зарласан талуудын хувьд дүрмээс урьтаж дарга өөрчлөх чиглэлд ажиллаж байна.
Өнөөдөр хэрэв эхэлж даргаа сонгоно гэчихвэл нэр дэвшигчид тодорч, ням гарагт болох Их хурлаар дотоод сонгууль явуулж мэдэх юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.