УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН: Шинэчлэн боловсруулсан намын Үндсэн дүрмийг ҮБХ-гоор хэлэлцүүлнэ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаантай холбоотойгоор намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл өнөөдөр /2025.08.28/ хуралджээ.

Хуралдаанаар Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулсан намын Үндсэн дүрмийг хэлэлцсэн байна.

Учир нь 2023 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намууд энэ онд багтаж Үндсэн дүрэм, хөтөлбөрөө шинэчлэн боловсруулж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд Ардчилсан намаас 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Үндсэн дүрмийг шинэчлэн боловсруулах Ажлын хэсэг гарч гурван сарын хугацаанд шинэчилсэн төслийг боловсруулсан. Ингээд Ажлын хэсгийн боловсруулсан уг төслийг өнгөрөгч тавдугаар сард 21 аймаг, есөн дүүргийн намын нийт гишүүдээр хэлэлцүүлж саналыг нь авсан.

Ардчилсан намын дүрмээр тус шинэчилсэн төслийг Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хэлэлцэж Үндэсний бодлогын хороонд өргөн барьж хэлэлцүүлэх дэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button