Улс төрийн мэдээ

С.Баярцогт: Би одоо нэр дэвшихгүй. Дөнгөж гишүүн болсон хүмүүс бас даргад дэвшиж болохгүй

Арчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдааны өмнө Сангийн сайд асан С.Баярцогт байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Намын дарга хэлэлцэх асуудлын чиглэлээ ҮБХ-ны тэргүүлэгчдэд хүргүүлсэн байгаа. Хэлэлцэнэ гэж найдаж байна. Хуралдааны явцад ҮБХ-ны гишүүд ч санал гаргах байх.

Ер нь Улс төрийн намын тухай хуулиа дагаж, бүх нам 2025.12.31-нээс өмнө зохион байгуулалтаа шинэчлэх ёстой. Энэ тусдаа асуудал. Харин манай намын дарга өөрөө ажлаа өгье гэсэн. Улс төрийн зөвлөлийн хуралдаа ч шалтгаанаа танилцуулсан. Өнөөдрийн хурлаар уг асуудлыг шийдвэрлэж өгөөч ээ гэсэн. Хоёр тусдаа асуудал юм.

Бүх нам л дүрэм, хөтөлбөр, үзэл баримтлалаа өөрчлөх ёстой. Харин манай намын дарга ажлаа өгнө гэсэн учраас л шинэ даргын асуудал гарч ирлээ. Өгнө гээгүй бол яригдахгүй л байсан гэсэн үг.

Манай нам үндсэн хоёр том хэсэгт хуваагдсан байсан. 2023 онд энэ алга болсон. Бага багаар илаарьшиж байгаа. Анх АН-ын байгуулсан таван намын фракц үндсэндээ байхгүй болсон. Одоогийн байлдаар манай нам дотор фракцын шинжтэй том зөрчил ерөөсөө байхгүй. Нэр дэвшиж байгаа хүмүүс л өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа хэрэг.

Хувь хүнд, үйл явдалд зориулж намын дүрэм, журмыг өөрчилж болохгүй. Алив зүйл мерит зарчимд суурилах ёстой. Дөнгөж намын гишүүн, ҮБХ-ны гишүүн болчихоод дарга болно гээд байж болохгүй. Нүүдэлчний сэтгэлгээгээр тухай тухайн тохиолдолд асуудлыг шийдээд байхаар нам институт болж төлөвшихгүй байна.

Би одоо намын даргад нэр дэвшихгүй" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ИДҮҮР ХАНАСАН БИ НАМЫН ДАРГАД НЭР ДЭВШИХГҮЙ ОРОН ШОРОНД Ч ШААЛАА БЫСДА ХАЛХЫН ШОРОНД БАНДИ ЯВЛАА ЛАЛАР ГЭЖ..

Зочин
Зочин

SAE DOLLARAA MARTDAG OLIGARX GOMO MIN Z##L.
ZALUUCHUUD NAMAA AVAAD YAVNA

60XVRCH BAIGAA OVOO ZAIGAA TAVI

ЗОЧИНзочин
ЗОЧИНзочин

ЛАЛАРУУДАА: Ардчилал гэж дэлхийд байхгүй...ТАЙВАН БАЙЦГАА....ХУВИЙН АШИГ СОНИРХОЛОО 1-РТ ТАВЬДАГ АШИГ ХОНЖОО ХАЙГЧ ЛИБEРАЛУУД МИНЬ БУШУУХАН ДАЛД ОР...

Гаа
Гаа

Чи хуцаа ч новш минь !

Зочин
Зочин

Дөнгөж гишүүн болсон хүмүүс болохгүй ч гэх шиг нам нам шиг л бай. Дотроо шинэ хуучны ялгаа гаргачихажээ. Ардчилсан л бай л даа.

иргэн
иргэн

Нүүдэлчний сэтгэлгээрээр биш Ногоочин, тариачны сэтгэлгээрээр явах ёстой гэж хэлж байна.

Зочин
Зочин

Дөнгөж гишүүн болсон хүн дэвшиж болохгүй гэснийг ойлгосонгүй. Танай намынхан намаа төлөөлж чадахгүй хүмүүсийг Төрд гаргадаг болж байна уу?.Энэ намыг ёстой ойлгохгүй юм байна. МАН намынхан болохоор хэдхэн хүнийг 35 жил парламентийн гишүүн, их хурлын гишүүн , сайд дарга болгоод бусад гишүүдээ амралт, архи, хорин мянган төгрөгөөр хуураад, сайхан амлалт өгөөд өдий хүрсэн.Жижиг намууд нь нэг сайдын суудал авч намын даргаа тойрсон хэдэн хүний шунал тачаалыг хангах бодлоготой сонгуульд орсоор, иргэдийнхээ, сонгогчдынхоо ойг гутааж өдий хүрлээ.

Зочин
Зочин

хүний хуучин дээлний шинэ гэдэг дээ, зөв дэмжиж байна.

Зочин
Зочин

Алтангэрэл,Мөнхбаясгалан нараас айж шээс нь гоожиж явнааа. Чамайг шударгааар дахин яллаж л таарна ард түмэн болон МНЛ төр.

Холбоотой мэдээ

Back to top button