Улс төрийн мэдээ

О.Цогтгэрэлийг батламжлах АН-ын ээлжит бус Их хурал эхэллээ

Өнөөдөр Ардчилсан намын ҮБХ-ны хурлын хүрээнд дотоод сонгууль зохион байгуулагдсан. Улмаар тус намын даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сонгогдсон юм.

Хуучин дарга Л.Гантөмөр АН-ын ҮБХ-г 28-нд, Их хурлыг 31-нд гэж товлон зарласан юм. Энэ нь даргаа сонгож, Их хурлаар шууд батламжлах төлөвлөгөө байв.

Иймд О.Цогтгэрэлийг намын даргаар батламжлах ээлжит бус Их хурал дөнгөж сая эхэллээ.

Энэ хурлаар намын даргаас гадна намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэн батална хэмээж буй ч дүрэмд ямар өөрчлөлтүүд оруулсан талаар намын аль ч шатны төлөөлөл хөндөж ярихгүй байна.

Ташрамд, О.Цогтгэрэл нь Ж.Баярмаа, Б.Пүрэвдорж, Б.Отгонбат нартай өрсөлдсөн. Гэвч Б.Отгонбат гурван санал аван хасагдаж, нөгөө хоёр нь өөрсдөө нэрээ татсан юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин 7
Зочин 7

АН мандан бадраг ээ. Шинэ даргад өндрөөс өндөр амжилт хүсье. Нөгөө 3 нэр дэвшигч боловсрол сайтай. ёсзүйтэй, бас хүчтэй байсан шүү баяр хүргэе.

Гучинус
Гучинус
Reply to  Зочин 7

АН мандан бадрах гэж яахыг хэлж байна .Харин бантан зуурч балран сөнөх нь гарцаагүй боллоо хайран байнаа даа Энэ Амаржаргал хятад юу гээд хав аа Юун тэрний байгуулсан хүчирхэг нам , ёстой донгосдог хужаа вэ Өвөг эцэг нь тариа тарьдаг маш баян хужаа байсан , өөрийн эцэг нь хятад нэртэй байсныг нэг буриад эмгэн Ринчинням гэвэл ажил нь сайн явна гэж мэргэлсэн байдаг . Тэгээд ч олон газар ,Элчин сайдын яамдад жолооч хийсэн .Тэрний хүчинд Амаржаргал англи орос гэх мэт хэл мэддэг болсон юм. Бас аз гийж Ерөнхий сайд гэх үнэмлэх авч үзсэн шүүдээ . Одоо болно доо илүү юм ярьж хүний доог болж яахнав.Б.Отгонбатыг бид дэмжиж гүйлдээд дийлсэнгүйл дээ мөнгө тараасан , амалсан бүх луйвар нь ил байсан мөртөө хүмүүс Цогтгэрэлд долигонож орхив . Уг анх бид Мөнхбаясгалангаа гарчих байх гэж их горьдож байтал залилуулчихлаа Гэхдээ цаг нь ирнээ ,бид хөгшрөх бас болоогүй үзэлцэнэ .Элбэгдоржийн гар орж чадсангүй

Зочин
Зочин
Reply to  Гучинус

Гучин усын муу ширгэсэн худаг чи бол Женкогийн бууны гөлөг л бна ш дээ, хө.

Зочин
Зочин

ЭНЭ НЭГ МАН н ДАГУУЛ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ НАМАНЦАРЫН ОРОНЦОГИЙГ ХЭН Ч ТОЛГОЙЛСОН ЯАДЫН.ЭНЭ НАМД ДЭНДҮҮ ОЛОН АЛИАЛАГЧТАЙ АРАЙ СУЛ ҮЛБЭГЭР НАМ ШҮҮ.АХ НАМ ОДОО ЭНЭ БАЦААНУУДААР НУС БӨГСӨӨ АРЧИЖ ШИДНЭ ДЭЭ ӨРӨВДМӨӨР ЮМАА БАС ДАРГАНЦАРАА СОНГОВ БОЛОЛТОЙ УЛС ТӨРИЙН СӨРӨГ ХҮЧИН БАЙХАА БОЛИОД УДСАН МАН тайгаа НЭГ ХӨНЖИЛД ЗАВААРЧ ТОЧИК ЗААРАА ХАНХЛУУЛСАН ТЭНЭГ НАМ ХА ХА ХА

Зочин
Зочин

Дандаа худлаа ярьдаг хүмүүс гэдэг нь нэр дэвшигчдээс харагдлаа

Холбоотой мэдээ

Back to top button