ДЭЛХИЙ

Монголоор дайруулах "Сибирийн хүч-2" төслийг Бээжин үл ойшоож, Орос хуучин хоолойгоор нийлүүлэлтээ нэмнэ

Ойрын өдрүүдэд БНХАУ-ын Тяньжин хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор дэлхийн 20 гаруй орны тэргүүнүүд цуглаад буй.

Уг хуралдааны нэг гол сэдэв нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин нарын уулзалтаар яригдах эрчим хүчний асуудал байх төлөвтэй байна. Жилийн 50 тэрбум куб метр хий нийлүүлэхээр төлөвлөсөн 13.6 тэрбум ам.долларын өртөгтэй “Сибирийн хүч-2” хийн хоолойн төсөл дээр энэ удаагийн уулзалтын үеэр дэвшил гарна гэдэг нь эргэлзээтэй талаар албаны эх сурвалжууд хэлэв. Үүний оронд, тэдний мэдээлснээр Хятад улс 2019 оноос ажиллаж буй “Сибирийн хүч-1” хоолойгоор одоогийн 38 тэрбум куб метрийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжийг судлах асуудал хөндөгдөх аж.

Европын зах зээлийг алдсан Оросын шинэ стратеги

Хоёр улсын хэлэлцээ шинэ хийн хоолой барих чиглэлээр ахиц гаргаагүй тул Хятад улс одоо ашиглаж буй хоолойгоор дамжуулан илүү их хэмжээний хий худалдан авахыг эрмэлзэж байгаа талаар салбарын хоёр эх сурвалж Ройтерст мэдээлсэн юм.

Украинд түрэмгийлсний улмаас барууны хоригт өртсөнөөс хойш Орос улс Ази руу газрын тос, хий экспортлох замаа өргөжүүлэхийг чармайж буй.

Өнгөрсөн 50 гаруй жилийн турш Орос улс Баруун Сибириэс Европт жилд 180 тэрбум куб метр хүртэл нийлүүлснээр нийт хэрэгцээний 40 хувийг хангаж, Москва жилд 90 тэрбум ам.доллар хүртэлх ашиг олдог байв.

Харин 2019 онд Орос улс Зүүн Сибириэс Хятад руу “Сибирийн хүч-1” хоолойгоор хий дамжуулж эхэлсэн юм. Баруун ба Зүүн Сибирийн ордууд одоогоор хоорондоо холбогдоогүй байгаа тул Москва тэдгээрийг холбон Хятад руу чиглүүлэх зорилгоор “Сибирийн хүч-2” хийн хоолойг барихаар төлөвлөж буй. Энэхүү хоолойг Газпром анхнаасаа Хятад ба Европыг өрсөлдүүлэн хийн нөөцөө зарах зорилгоор төлөвлөсөн юм.

2022 онд Европын холбоо Оросын хий импортынхоо дийлэнхийг зогсоосны дараа тус төсөл Москвагийн хувьд бүр ч чухал ач холбогдолтой болсон. Гэсэн ч Москва, Бээжин хоёр хийн үнэ болон санхүүжилтийн асуудлаар 10 гаруй жил ярилцсан ч тохиролцоонд хүрч чадаагүй байна.

Газпромын зүгээс тайлбар өгөхөөс татгалзав.

"Сибирийн хүч-2" ургшлахгүй ч Орос жилд 1.5 тэрбум ам.долларын ашиг олно

Колумбын их сургуулийн Дэлхийн эрчим хүчний бодлогын төвийн Татъяна Митровагийн хэлснээр, Хятадын дотоодын хийн олборлолт, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж буй нь импортын эрэлт буурахад хүргэж байгаа хэдий ч геополитикийн эрсдэл, тухайлбал хориг арга хэмжээ зэрэг нь Оросоос хуурай газраар импорт хийхээс аргагүй нөхцөлд оруулж байна.

Бээжинд төвтэй эх сурвалжийн мэдээлснээр, Газпром болон Хятадын Үндэсний Газрын тос, хийн корпораци (CNPC) 2031 оноос “Сибирийн хүч-1” хийн хоолойгоор жилд 6 тэрбум кубметрээр нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцэж байна гэв.

Энэ нэмэлт нийлүүлэлт нь 1000 куб метр хийн үнийг 250 ам.доллараар тооцвол Газпромд жилд 1.5 тэрбум ам.долларын орлого авчирна гэж Ройтерс тооцоолжээ.

Уг асуудлаар Хятадын CNPC тайлбар өгөөгүй юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын төрийн өмчит PipeChina компани “Сибирийн хүч-1” хоолойгоор нэмэлт хий авахын өмнөх бэлтгэл болгож дотоодын хийн сүлжээгээ өргөжүүлэх судалгааг эхлүүлсэн байна. Хэрэв хэрэгжвэл барилгын ажил 2026 оны хоёрдугаар хагасаас эхлэх боломжтой гэжээ.

PipeChina мөн адил тайлбар өгөөгүй.

Москва дахь Ази-Номхон далайн судалгааны төвийн тэргүүн Сергей Санакоевын мэдээлснээр, хоёр тал хий дамжуулалтыг 45 тэрбум куб метр хүртэл нэмэгдүүлэхээр хэлэлцэж байгаа аж. Газпромын зүгээс “Сибирийн хүч-1” нь нэрлэсэн хүчин чадлаасаа илүүг нийлүүлэх боломжтой гэж мэдэгдсэн байдаг. Санакоевын хэлснээр, “Энэ нь ‘Сибирийн хүч-2’ бүр мөсөн орхигдоно гэсэн үг биш" гэв.

Нэмж хэлэхэд, Орос улс 2027 оноос эхлэн Сахалинаас Хятад руу жилд 10 тэрбум куб метр хий нийлүүлэх шинэ хоолой ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа билээ.

Ц.ТАМИР

Эх сурвалж: Ройтерс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 1, 2025 09:16

Оросын саварт Монголыг хүлэх бас л нэгэн уяа баглаа юм ш дээ, бүтээгүй нь ч шулуун доо !

Орхон
Орхон
9 сар 1, 2025 09:40

Хятад бол Монголын баялгийг ашиглаж бу�####�ар хөгжүүлэх сонирхолгүй

Зочин
Зочин
9 сар 1, 2025 10:22
Reply to  Орхон

Харилцан ашигтай байх зарчимд Оросууд шавар хааж харшлаад байна.

Зочин
Зочин
9 сар 1, 2025 10:14

ройтерс дандаа худлаа үзэл сурт�##� хийхдээ сайн. Манай улс орчин үеийн ашигт м�##�тм�##� боловсруулах үйлдвэрүүдтэй болъё гэвэл байг�##�ийн хий маш чух�##�. Хятадууд биднийг маш сайн чанартай мет�##�л ховор элементийн үйлдвэр байгуулах боломжийг хааж байдаг. Манай улсыг түүхий эдийн тоглоомын нөөцөөр хардаг. Монголын өргарөг уртраг газар зүй онцлог бурханаас өгсөн бэлэг дээ. Жоом шиг тархитай болчихсон дайсан нөхөр хоёроо ялгахгүй болтлоо ядуу сэтгэлгээтэй мэдлэг мэдээлэл 2ыгоо ч зааглаж мэдэхгүй системгүй ШУгүй улсыгаа я�##�тай билээ.

Зохиолч Л.Пүрэвдорж
Зохиолч Л.Пүрэвдорж
9 сар 1, 2025 10:23

Ашгүй дээ. Манайд тун их хортой,ёрын санаа байсан юм.

Зөнч
Зөнч
9 сар 1, 2025 10:41

Гай холуур өнгөрч ,говиор нүүрсний хийг олборлож эхэлж байхад түүнийгээ л хөгжүүлцгээе. Монголын хөгжлийг гацаах ад зэтгэрүүдийн санаа т�##�аар болов.

Zuu
Zuu
9 сар 1, 2025 10:54

????????Хятадууд, ????????Оросын нефьтийн хоолойгоор ????????Монголыг ????????Оросуудад баглуулж болохгүй гэж мэдэж байгаа шүүдээ⁉️‼️

IRGENII. TULUULUCH
IRGENII. TULUULUCH
9 сар 1, 2025 11:27

SAIN. BAICGAANA. UU. ALIIN. BOLGON. OROS. XYTAD ULSUUD. BOLON. BUSAD. ULS. ORNUUDAD. DEERLEHUULJ. HUGJILD. HUREHK. YUM. BE..AJILIIN. TURSHLAGAGUI. MERGEJLIIN. BUS. HKUMUUSEER. ULS ORON. ARD. OLONOO. UDIRDUULAHK. YUM BE...BAYCHUUD. HUULI BUS. HKURUNGUTNUUD. HKURUNGUU. ULS#AA. UGUUCH.. MONGOL. ULS. HUGJMUUR. BAINA..AIMAG. SUMDAA. HUGJUULEED. TUGJRELEESEE. GARMAAR. BAINA.SERCTGEE.....

Иргэн
Иргэн
9 сар 1, 2025 11:40

Манайх хий оллоо гэсэн яасан юм бол. Хий импортолдог зөвшөөрлийг илүү олон компанид олгож сайн дурын нэгдэл байгуулж үнээ тогтвортой барих бодлого байна уу. 2хон компани цуслаад байх юм.үнэ хямд бол газаар х�##�а�##�таа шийдмээр байна.Айл болгон газ хэрэглээд сурсан шүүдээ.хөдөөнийхөн хэрэглэнэ гэнэ шүү.арг�##�даа явахгүй амар ????гэнэ

Зочин
Зочин
9 сар 1, 2025 12:13

өнөөдөр өнгөрөөд маргааш болохгүй юм шиг сэтгэх юм даа. Хөршөө дайсан болговол жинхэнэ аюул. Жижиг гэлтгүй л аюултай. Хиллэдэггүй хөршийн хатгаасанд орж хиллэдэг хөршөө үзэлцэж байв�##� бүр хамгийн мулгуу тэнэг. Хөршүүд ард түмнээ зовоон уу байна уу хэнд хамаатай юм. Хажуу айлынхаа муу зуршилыг засаж чадахгүй байж харь гүрний муу сайныг дуудах ухаантай хүн мөн үү!!!! Өөрийнхөө хүүхдийн үйлдлийг яг үнэндээ сайн мэдэхгүй шүү!!!

Зочин
Зочин
9 сар 1, 2025 12:17

Хохинээ үхсэнээ хийж дайн хийдэг бнаа. Ёвропод хий нёфтээ үнэтэй зараад сууж бхгүй тэ үнэндээ блдаж бгаа харагдаж бгаа болохоос эз гёо политэк гээд олон зүйл дээр ялагджээ хойд хөрш маань

Монгол
Монгол
9 сар 1, 2025 12:41

Дамжих хийн хоолой хэрэггүй ээ.

Зочин
Зочин
9 сар 1, 2025 13:05

Монголоор ч хэрэггүй дээ монголчууд ядуу байх тавилантай хүмүүс. Ер нь хойд хил ээ хаачихсан нь дээр

Зочинард
Зочинард
9 сар 1, 2025 13:31

Манайхыг хэн ч тоохгүй, яагаад гэвэл, дарга нар амласнаа биелүүлдэггүй, үргэлжид худлаа шаадаг, төсвөөсөө мөнгө шаадаг, баялгаа тонодог, ард түмнээ харж үздэггүйгээд бузар булай их шү дэ. Ийм бхад хэн итгэж ойртож нөхөрлөхөв дэ. Уг нь манайд асар их хэрэгтэй юм л да.

Судлаач иргэн
Судлаач иргэн
9 сар 1, 2025 13:36

Тэр хоолой тавигдв�##� монгол оросын мэдэлд о орж Хойд Солонгос шиг болох тул Ши дарга зөвшөөрөхгүй байгаа юм шүүдээ...Ши даргадаа баярллаа..Ши дарга мянга түм наслах болтугай..

Жангар
Жангар
9 сар 1, 2025 13:43

Болжээ аштай юу Өмхий Оросуудаас л хол бөйв�##�

Зочин
Зочин
9 сар 1, 2025 13:52

ашгүйдээ...

Холбоотой мэдээ

Back to top button