Бизнес мэдээ

Монголын хөрөнгийн бирж “Шунхлай” бондыг арилжиж эхэллээ

Монголын хөрөнгийн бирж өнөөдрөөс “Шунхлай” бондыг арилжиж эхэллээ.  Компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь газрын тосны бүтээгдэхүүний импорт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалт эрхэлдэг Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэг. Түүнчлэн хөрөнгийн зах зээлд урьд нь бонд гаргаж байсан туршлагатай, хөрөнгө оруулагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ сайн биелүүлсэн үнэлгээтэй компани.

Монголын зээлжих зэрэглэлийн үнэлгээг тогтоох (МИРА) байгууллагаас А буюу хамгийн өндөр үнэлгээ авсан бонд юм байна. Монголын иргэн бүрт шууд хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож буйгаараа онцлогтой.

Бондын үнэт цаасны хүү 17.0% үнэт цаасны хугацаа 12 сар байна. Татвар 5%, нэгжийн нэрлэсэн үнэ 100.000 төгрөг.

Захиалга авах хугацаа өнөөдрөөс долоо хоног үргэлжилнэ.

Бондын нөхцөл:

  • Нэгжийн нэрлэсэн үнэ: 100000 төгрөг
  • Хүү: жилийн 17,0%
  • Хугацаа: 12 сар
  • Хүү төлөлт: Хагас жил тутам

Хамтран оролцогч талууд

  • Үндсэн андеррайтер: “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК
  • Туслах андеррайтер: “Эс Жи Инвестмент энд Секьюритис ҮЦК” ХХК
  • Аудит: “Ниямазон аудит” ХХК
  • Хуулийн зөвлөх: “Өмгөөллийн Легал Полиси” ХХК
  • Зээлжих зэрэглэл тогтоосон байгууллага: “Монголын хөрөнгө оруулалтын зэрглэлийн Эжинси” ХХК

Энэ тухай албаныхан,

Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн:

-“Шунхлай” ХХК 400 мянган ширхэг нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий бонд гаргалаа. Зах зээлд 40 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх зорилготой анхдагч зах зээлийг нээж хөрөнгө оруулагч та бүхнийг арилжаанд нээлттэй, идэвхтэй оролцохыг урьж байна.

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн:

-“ТОП-100 аж ахуйн нэгжүүдээс “Шунхай” ХХК өнөөдөр хоёр дахь удаагаа нээлттэй зах зээл дээр бонд гаргаж байна. Бусад ТОП аж ахуйн нэгжүүд ч мөн хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох үйл ажиллагаа үргэлжилнэ. Ялангуяа эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын хүрээнд тодорхой хэмжээний давуу талыг авчирч байгаа.  “Шунхлай” бонд олон төрлийн онцлогтой, томоохон бонд. Зээлжих зэрэглэлээ тогтоолгосон цөөн хэдэн компанийн нэгд “Шунхлай” ХХК орж байна.

TDB секюрити үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал С.Батчимэг:

-Эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ТОП-100 аж ахуй нэгжийн нэг “Шунхлай” компани. Монголын хөрөнгийн бирж дээр бондоо гаргаж анхдагч зах зээлийн харилцааг эхлүүлж байна. ТОП-100 аж ахуйн нэгжүүдээс хөрөнгийн зах зээл дээр хамгийн ойр ажилладаг аж ахуйн нэгж бол “Шунхлай” компани.  Өмнө нь биржийн бус биржийн зах зээл дээр 100 орчин тэрбум төгрөгийн бонд гаргаж байсан туршлагатай компани.

“Шунхлай” компанийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран:

-Манай компани газрын тосны салбарт 30 гаруй жил, хөрөнгийн зах зээл дээр 20 орчим  жил ажиллаж байна. Өнөөдөр компанийн нээлттэй бондын цан цохих үйл ажиллагаа эхэлж байна. 2022 оноос хөрөнгийн зах зээл дээр идэвхтэй ажиллаж ирсэн. Энэ хугацаанд 170 тэрбум төгрөгийн бондыг идэвхитэй арилжлаа гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button