Улс төрийн мэдээ

"Админерал"-ын асуудлаар МАН-ын НБД Ц.Чулуунзагдыг цагдан хорьжээ

МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр, албан тасалгаанд АТГ-аас нэгжлэг хийсэн. Тэгвэл, 48 цагийн хугацаатайгаар цагдан хориод байгаа аж.

Ц.Чулуунзагдын ах Ц.Ламжав нь Тавантолгойн бүлэг ордын Бортээгийг түшиглэж нүүрс баяжуулах үйлдвэр барьсан "Админерал" ХХК-ийг үүсгэн байгуулагч.

"Админерал" нь өөр гурван компанийн хамт МТАС түншлэл болж, тендерт шалгарснаар Бортээгийн нүүрсийг олборлох, баяжуулах, борлуулах үүрэг хүлээсэн.

Гэвч тендер шалгаруулалт шударга болоогүй байж болзошгүй талаар "Нүүрсний сонсгол"-ын үеэр яригдсан билээ.

Нэг нутаг, ойр шадар ажиллаж байсны хувьд Ц.Чулуунзагдын энэ асуудал Д.Амарбаясгаланд шууд наагддаг.

Тухайлбал, Д.Амарбаясгалангийн төрсөн ахын хүү А.Эрхэмбаяр бол "Админерал"-ын Гүйцэтгэх захирал агсан Б.Хасбатартай нэг компанид хувьцаа эзэмшдэг. А.Эрхэмбаяр бас Ц.Чулуунзагдын компанид Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э.Амаржаргалтай нэг компани байгуулсан зэргийг дурдаж болно.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

НҮҮРСНИЙ СОНСГОЛЫН ҮЕД ШАЛГААГҮЙ БАЙЖ ОДОО ШАЛГАДАГ НЬ ЯМАР АСУУДАЛ ДАГУУЛАХ БОЛ

Холбоотой мэдээ

Back to top button