Улс төрийн мэдээ

Хөтөлийн цементийн үйлдвэр одоо дарга сольж аврагдахгүй

Алдааг засаж болно. Үргэлжлүүлж болохгүй гэдэг нь улстөрчдөд тавигдах шаардлага. Ялангуяа Засгийн газар, төрийн эрх мэдлийг атгатгчид алдааг тэр дор нь засаж залруулж байх учиртай.

Авчиг 2021 оноос хойш Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр дээр алдсаар, алдсаар өнөөдрийг хүрч байна.

Энэ үйлдвэрийн байр байдлыг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ярихдаа "Бүрэн хүчин чадал нь байхад зориуд шахуу ажилладаггүй, муу менежменттэй, улсад ямар ч нэмэргүй" гэхчлэн цоллосон нь "Өнөөдөр ухаан ороо юу" гэлтэй харагдсан.

Үнэхээр "сахал" хочит Д.Эрдэнэбилэгийн хувьчилж аван үйл ажиллагааг нь жигдрүүлээд байсан Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар буцааж авсан.

Энэ үед Д.Эрдэнэбилэгийн сонгодог "өстөн", Ц.Нямдорж гэдэг хүн ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байлаа. Ц.Нямдорж байхдаа Д.Эрдэнэбилэгээс бас Дарханы төмөрлөгийн үйлдвэрий нь ч угсруулан хурааж үзүүлсэн.

Даанч хурааж л авсан, түүнээс цаашлаагүй. Удирдлагы нь байн байн солино, дандаа нам дагасан хүмүүсийг тавина. Томоохон хэмжээний стратегийн үйлдвэр удирдаад явчих туршлагатай хүмүүсээс дандаа тойрно. Ерөнхийдөө захирал болгож хэсэг шагнаад ахиад л явуулдаг ийм дүр зураг бол удчихлаа.

Одоо Хөтөлийн цемент шохойн үйлдвэр өөрөө цемент, шохой болж дуусахаас өмнө сайн менежмент хэрэгтэй байна. Энд хүн томилоод, дарга авчраад лав өөрчлөгдөхгүй гэдгийг Г.Занданшатарын Засгийн газар өөр нүдээр онцолж хараасай.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button