Гурав хоногт гурван мэдэгдэл гаргагч
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн баасан гарагт МАН-ын даргад өрсөлөнө гэдгээ мэдэгдсэнээр улстөрчийн хувьд томоохон зоригтой алхам хийсэн.
Үүнээс хойш гурав хоног өнгөрөхөд гурван удаа сошиал хуудастаа мэдэгдэл гаргаж тавьжээ.
Эхний мэдэгдэл нь: Намайг Жэнкотой холбон бичих болж, бид харин ч эсэргүүцэн тэмцэж явсан шүү
Хоёр дахь мэдэгдэл нь: "Админерал", нүүрс тээвэр, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нартай холбосон мэдээлэл ор үндэсгүй ба шүүхэд хандлаа
Гурав дахь мэдээлэл: Хэлээгүйг хэлсэн, хийгээгүйг хийсэн болгохоо боль. Ерөнхийлөгч надад тэгж яриагүй гэсэн утгыг тус тус агуулжээ.
Харин одоо ахиж мэдэгдэл гаргахгүй л болов уу. Хамгийн анх сэтгүүлчдийн өмнө ярихдаа ашигласан "Хүн биш хууль засаглах", "Ардчилсан парламентын засаглалыг хамгаалах", "Төр өөрөө иргэдийн зовлон болжээ", "Намыг нэг хүний удирдлагад өгөхгүйн тулд" гэхчлэн үгс бол хамгийн ойлгомжтойгоор: Би Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг сөрлөө гэдэг санааг илтгэж байсан.
Даваа гарагт нь Өдрийн сонин дээр асар ноцтой нийтлэл гарсан. Д.Амарбаясгалан өөрийн амаар "Ерөнхийлөгч намайг боль, болихгүй бол хэрэг тохно гэсэн" гээд ярьж байх хүн огтхон биш. Энэ бол явуулга. Гэхдээ энэ явуулгад тэр өдөр нь хариулт өгөөгүй атлаа маргааш нь Д.Амарбаясгалан талаас ч, Ерөнхийлөгч талаас ч "Хагаралдуулах гэсэн гуравдагч, дөрөвдөгч хүмүүс болиорой" гэж бүр ижил үг өгүүлбэр ашиглан мэдэгдэл тавьсан нь хоржоонтой.
Нэг ёсондоо, тэд хөшигний ард тохирчихож байгаа юм биш биз?
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүкийн хүнийг гаргаж болохгүй. Үзэлц
Айж сандарч бгаа нь илт бноо хэргээ хүлээ
Энэ залуу ийм л худалч нөхөр байсан байна. Их л олон хулгай луйварт холбогдсон талаар бичигдэх боллоо. 1. Ийм худалч хүн хулгай луйвар, гэмт хэрэг хийхээс буцахгүй. 2. Оюунэрдэнэтэй их найз гэсэн. Тэгэхээр бас нэг хятадын даалгавар гүйцэтгэгч болж таарлаа.