ЭРЭН СУРВАЛЖЛАХ

Хүү нь оролцсон бүлэг зодооны хэргийг ЦЕГ-ын дарга Ж.Болд цэгцлэх үү

Томчуудын хөвгүүд холбогдсон "Хүүхдийн 100"-ийн бүлэг зодооны хэрэг гарснаас хойш 104 хоног өнгөрч байна. Гэтэл сая л цагдаагийн мөрдлөг дуусаж, прокурорт шилжив.

Уг хэрэг дөрвөн холбогдогч, нэг хохирогчтой. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, Ц.Баатарсайханы хүү Амарсайхан нар 25 настай Д.Саяннямбуугийн биед хүнд гэмтэл учруулсан байдаг.

Эргэн сануулахад, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нараас сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн нь тогтоогдсон. Харин "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал С.Амарсайхан хэрэг гарсан өдрийн маргааш гадагш гарч зугтсан тул түүнд шинжилгээ хийгээгүй. 64 хоног интерполын улаан булангаар эрэн сурвалжилсны эцэст Тайланд улсаас баривчилж ирсэн.

Нэг үгээр хэлбэл хар тамхины шинжилгээ хийсэн ч илрэхээргүй хугацаанд гадаадад бүгээд ирсэн нь тэр. Түүнийг ингэж зугтааж байх зуур Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар 60 хоног цагдан хоригдоод гарч ирэв.

Энэ хугацаанд Ц.Санжаачойпэлийн гэр бүлээс Д.Саяннямбууг /хохирогч/ хэрэгтэн гэж шүүхэд гомдол гаргаж, хилийн хориг тавьж, БНСУ руу эмчилгээнд явуулахгүй байхыг хүссэн. Гэсэн ч шүүхээс уг саналыг нь хангаж шийдвэрлээгүй юм.

Хачирхалтай нь уг хэрэг Б.Амарсайханыг гадаадаас авч ирмэгц бужигнаж, прокурорт шилжүүлнэ гэгдэж байсан ч өнгөрсөн сар гаруйн хугацаанд Б.Амарсайханаас шинжилгээ аваагүй, мөрдөн байцаалт хийсэн эсэх нь ч тодорхойгүй өнгөрөв. Нэмж дурдахад түүнийг Монголд ирснээс хойш хэн ч цагдан хоригдоогүй. Нам гүм байсаар сая л прокурорт шилжсэн байна.

Хэргийн мөрдөн байцаалтын явц, шинжилгээ авсан эсэх, хохирогчийн ар гэр уг этгээдүүдтэй тохирсон эсэх бүгд тодорхойгүй. ЦЕГ-аас тодруулах бүрд "мөрдөн байцаалтын нууц учир мэдээлэх боломжгүй. Прокурорын зөвшөөрөлтэйгөөр мэдээлэл өгөх боломжтой" хэмээн нууцалсан хэвээр.

Харин шинээр өрнөж буй процесс гэвэл, хэрэг гарах үед оролцогчдын нэрсэд багтаж байсан Б.Өлзийсайханы аав Ж.Болд генерал Цагдаагийн Ерөнхий газрын дарга болов.

Мөн хэрэгт холбогдсон залуус хуулийн байгууллагад анх мэдүүлэг өгч байхдаа “Ерөнхий сайдаар Г.Занданшатар очсон, бид яах ч үгүй” хэмээснийг мартаж болохгүй болчихлоо.

Ж.Болдын хүү Б.Өлзийсайхан зодоонд оролцсон, балмад гэмээр авирласан нь бол бичлэгт үлдсэн. Гэсэн ч хэрэг гарсан өдрөөс хоёр хоногийн дараа хохирогчийн аав, иргэн Д нь өөрийн цахим хуудастаа "ЦЕГ ын дарга асан Болдын хүү Өлзийсайханыг зарим сэтгүүлчид санаатайгаар энэ хэрэгт хутгаад байх шиг байна. Миний хүүг аюултай зандалчдаас өмөөрч найз шиг байсан эр хүн шүү" хэмээн нийтэлсэн. Мөн цагдаагийн байгууллагаас сэжигтнээр татаагүй.  

Тухайн үед Ж.Болдыг Г.Занданшатарын зөвлөхөөр томилогдох гэж байна гэх яриа хөвөрсөн ч намжсан. Гэтэл дөрөв хоногийн өмнө Г.Занданшатарын "ачаар" ХЗДХ-ийн сайд болсон Б.Энхбаяр Ж.Болдыг ЦЕГ-ын даргаар томиллоо.

Улмаар эрүүл мэндийн шалтгаантай хэмээн ЦЕГ-ын даргын ажлаа өгч байсан Ж.Болд суудалдаа дахин тухалж, дотооддоо өөрийн хүмүүсээ суулгаж эхлэв. Тухайлбал,

  • Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргаар хурандаа Г.Арсланхуягийг,
  • Харин тэр албан тушаалыг хашиж байсан Э.Товуудоржийг Хар тамхитай тэмцэх албаны даргаар томилсон юм.

Бүлэг зодооны хэргийн процессоос харахад "хүний биед хүнд гэмтэл учруулсан", "хар тамхи хэрэглэсэн", "олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах" гээд олон зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэгдэхээр. Дээрх томилгоог харвал хэрэгт шууд нөлөөлж чадахуйц хүмүүсээ хэдийн томилчихлоо.

Хэрэг цаашид хэрхэн өрнөхийг бид эргэн мэдээлэх болно...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
одоо аврагдсан
одоо аврагдсан

ЗОДООНЧ хүүхдүүдийн эцэг, эх баярлаж суугаа.

Түгжил тимон
Түгжил тимон

Хулгайчууд сөнөтүгэй

Зочин
Зочин

Хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй байж улс орны амг�##�ан тайван сахиулж чадах уу? Ж.Болд

Зоч
Зоч

Хөгиинч юмдааа

Зочин
Зочин

hovdiin bayd urainhai zahchinguud adagiin hulgaichuud

Зочинмонгол монгол
Зочинмонгол монгол

Хар тамхичин хүүтэй байх нь. Хууль сахиулах уу ийм хүн.

Ахмад
Ахмад

Ээ наадуулаа орхихгүй хэл ам хийвэл ард иргэд уух усанд оочирлох болно шүү

Зочин
Зочин

Арай ингэж улаан цагаандаа гарч тэнэгтэхгүй байлгүй.

Зочин
Зочин

Болдоо,миний дүү,Хэнтийд мөрдөн байсан,амжилт хүсье,Баяржарг�##�

Зочин
Зочин

Хуулиараа ярив�##� ямар ч дарга хөнгөхөн цэгцэлнэ.

Зочин
Зочин

Хуучин бол дараад өнгөрнө одоо цаг үе шудрага болж байна. Төр түмэн нүдтэй төрсөн бие хоёр нүдтэй.

Холбоотой мэдээ

Back to top button