Гадаад мэдээ

Пак Бо Гум долоо дахь жилдээ "Mamma awards 2025"-ыг хөтөлнө

Cолонгосын алдарт жүжигчин Пак Бо Гум энэ жил болох “MAMA Awards 2025”-ын эхний өдрийн хөтлөгчөөр ажиллахаар боллоо. Ингэснээр тэрбээр тус наадмыг долоо дахь удаагаа хөтлөх гэж байна.

CJ ENM-ийн мэдээлснээр “MAMA Awards 2025” нь 11-р сарын 28-29-ний өдрүүдэд Хонг Конгийн Kai Tak Stadium-д зохион байгуулагдана. Пак Бо Гум нь “CHAPTER 1” буюу анхны өдрийн хөтлөгчөөр ажиллах юм.

Жүжигчин Пак Бо Гум 2017 оноос эхлэн энэхүү томоохон наадмын тайзан дээр тогтмол гарч, үзэгчдийн дунд “MAMA-гийн нүүр царай” хэмээн танигдсан. Тэрбээр өөрийн тайван, уран яриа, урам зориг өгөх үгсээрээ жил бүрийн наадмыг онцгой уур амьсгалтай болгож ирсэн билээ.

“MAMA Awards” нь Азийн хамгийн нэр хүндтэй хөгжмийн наадмуудын нэг бөгөөд дэлхий даяарх K-pop уран бүтээлчдийг нэг дор цуглуулдгаараа онцлог юм. Энэ жил тус наадам нь Mnet-ийн 30 жилийн ойтой давхцаж байгаа тул өмнөх жилүүдээс илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button