Лантуу дохио ТББ: Төсвийн 350 сая төгрөгийг Дундговийн хүүхдүүдийн хөгжилд зарцуулсан

Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун "Ид шидийн орон манайхаас жилд 320-350 саяын санхүүжилтийн зарцуулалт олгодог юм билээ. Тэгсэн атлаа санхүүжилтийн зарцуулалт, хандивын орлого нь нууц" гэж өөрийн цахим хуудаснаа бичсэн. Үүнтэй холбогдуулан "Лантуу дохио" ТББ төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулдаг гэх асуудал хөндөгдсөн юм.
Тэгвэл уг асуудлаар "Лантуу дохио" ТББ-ын тэргүүн М.Билгүүндалай "Бид 2022 онд Ид шидийн орон төслийн жишиг загварыг орон нутагт хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалт зарласан. Гол шалгуур нь орон нутгийн Ид шидийн орон төвийг орон нутгаас нь дэмжиж ажиллах байсан. Энэ шаардлагыг Дундговийн тухайн үеийн засаг дарга хүлээн зөвшөөрч, Лантуун Дохио олон нийтийн хандиваар (1,2 тэрбумаар) Дундговь аймагт Ид шидийн орон төвийг бүтээн байгуулж өгсөн. Дундговь аймагт ажиллаж амьдардаг залуучуудаас бүрдсэн "Гэрэлтдэг Ертөнц" ТББ энэ төвийг цааш нь авч явахаар болсон. Тэгэхээр тэр яригдаад байгаа 350 сая бол Гэрэлтдэг ертөнцийн дансаар дамжигдан Дундговийн хүүхдүүдийн хөгжил боловсролд зарцуулагдсан гэсэн үг. Үүнд Лантуун Дохио ямар ч хамааралгүй" гэсэн албан ёсны мэдэгдэл гаргасан юм.
Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулууны тус хардлагыг "өмнөх удирдлагуудын ажлыг үгүйсгэж харлуулж байна" гэх шүүмжлэлтэй тулгараад амжсан. С.Мөнхчулуун удалгүй өөрийн цахим хуудаснаа бичсэн постоо устгасан байна.
Лантуу дохио ТББ нь гурван төрлийн хандиваар санхүүждэг байна. Тодруулбал,
- Ид шидтэй ах эгч хөтөлбөр (өдөрт 1 доллар),
- Олон улсын байгууллагаас төслийн санхүүжилт АНУ болон Австрали дахь Монголчууд өдөр бүр 1 долларыг Лантуун Дохио ТББ-д хандивладаг бөгөөд үүнийг ид шидтэй ах эгч хөтөлбөр гэж нэрлэдэг аж
- Олон улсын байгууллагуудаас зарласан төслийн сонгон шалгаруулалтад төсөл илгээж, дэмжигдсэн тохиолдолд санхүүжилт авдаг байна.
Ташрамд, тус байгууллага энэ жилийн олон улсын аудитын тайланг "KPMG Mongolia" байгууллага хийжээ. "KPMG Mongolia" аудитын тайланг нийгмийн хариуцлагын хүрээнд хямдралтай үнээр хийсэн аж.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүхдийн эрхээр хооллогсод