GTA 6 дахиад л хойшлогдлоо
“Take-Two Interactive” компани пүрэв гарагт /2025.11.06/ мэдэгдэл хийхдээ хүлээлт ихтэй GTA 6-г худалдаан гаргах хугацааг дахин хойшлуулж буйгаа зарлажээ. Видео тоглоомын салбарт хамгийн их хүлээлт үүсгээд буй GTA 6 одоо ирэх жилийн арваннэгдүгээр сарын 6-нд худалдаанд гарах төлөвтэй байна.
Тус компани энэ жил GTA 6-г худалдаанд гаргах ёстой байсан ч ирэх жилийн тавдугаар сарын 26 болгож өөрчилсөн. Худалдаанд гаргах цагийг дахин хойшлуулж буйгаа мэдэгдсэний дараа “Take-Two Interactive” компанийн хувьцаа 7 хувиар буурчээ.
Тоглоомыг хөгжүүлж буй “Rockstar Games” мэдэгдэл хийхдээ “Удаан хүлээж байгаа дээр дахин цаг нэмсэндээ бид харамсаж байна. Гэхдээ энэ нэмэлт хугацаа тоглоомыг та бүхний хүлээлтэд хүрэх түвшинд хөгжүүлэх боломжийг олгоно” гэсэн байна. “D.A. Davidson & Co” компанийн шинжээч Уайатт Свансон хэлэхдээ “Видео тоглоомыг хөгжүүлж, төгс болгоход цаг зарцуулах нь чухал. Учир нь яарч, сандран алдаатай тоглоом гаргавал борлуулалт хэзээ ч сэргэдэггүй” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бараг 7нь 6 гаасаа өмнө шарж ирэхээр байна