Нийгэм мэдээ

ЦЕГ: Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож, 50 сая төгрөгөө залилуулжээ

Цахим орчинд “БНСУ руу ажилд зуучилна”, “Хууль ёсны сувгаар явуулна” гэх зарын дагуу холбогдож залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Б нь цахим орчинд нийтлэгдсэн “БНСУ руу явуулна” гэх зарын дагуу холбогдож, бусдад 50 сая төгрөг шилжүүлж залилуулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирохгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр та бүхэн дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:

• Гадаад улс руу ажиллах, суралцах, зорчихтой холбоотой аливаа асуудлаар албан ёсны зөвшөөрөлтэй зуучлагч байгууллагаар үйлчлүүлэх;

• Хувийн этгээд, танил талаас ирэх саналд итгэж мөнгө шилжүүлэхгүй байх;

• Гадаадад ажиллах зуучлалын талаар баталгаатай мэдээллийг зөвхөн төрийн болон итгэмжлэгдсэн байгууллагаас лавлах.

Иймд БНСУ-ын визийг зөвхөн тус улсын элчин сайдын яамнаас гаргадаг учир иргэд та бүхэн цахим орчинд аливаа хэлбэрээр нийтлэгдсэн гадаад улс руу гаргаж өгнө гэсэн мэдээ, мэдээлэлд итгэхгүй байж учирч болох эрсдэлээс сэргийлээрэй.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ГОХИНЭЭ ТЭНЭГҮҮДЭЭ ВИЗНИЙ ЗАЛИЛАН ХОЦРОГДСОН ОДОО ТЭГЭЭД ИЙМ ЮМАНД ИТГЭЭД МӨНГӨӨ АЛДАЖ БАЙГАА МУДАКУУД БОЛ ӨӨРСДӨӨ АСУУДАЛТАЙ ТЭНЭГ БАЙНА АЦНУУДАА БОЛЖ БОЛЖ

Холбоотой мэдээ

Back to top button