Нийгэм мэдээ

"Авто замд үүссэн халтиргаа гулгаа, мөсийг цэвэрлэж байна"

Цас ихээр орсоноос үүдэн халтиргаа гулгаа үүсэж зам тээврийн ослын тохиолдол, дуудлага мэдээллийн тоо нэмэгджээ.

Тухайлбал, улсын хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдээр 820 гаруй зам тээврийн ослын дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Харин өнөөдөр өглөөний байдлаар 103 дуудлага бүртгэгджээ. Зам тээврийн ослын дийлэнх тохиолдол нь Улаанбаатар хотод гарсан байна.

Нийслэлийн захирагчийн албанаас давс цацагч машинуудыг цэнэглэж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа гэх мэдээллийг өгсөн.

Гэвч зам мөстөж, халтиргаа гулгаа үүсэж, зам тээврийн ослын тохиолдол бүртгэгдсээр байгаа юм. Улсын хэмжээнд нийт авто замын цэвэрлэгээ, засварын ажлын 70 хувийг төр, 30 хувийг хувийн байгууллага гүйцэтгэдэг аж.

Тиймээс халтиргаа, гулгаа үүссэн энэ үед манай дүүрэгт хамаарна, хамаарахгүй гэж зарим зам, талбай цэвэрлэгдэхгүй үлддэг аж.

Энэ талаар авто замын засвар, арчлалтын нэгтгэл ТӨХ-ийн гүйцэтгэх захирал Б.Наранбатаас тодруулахад,

"Цас цэвэрлэх машин, давс, элсний нөөц хангалттай хэмжээнд байгаа. Авто замд үүссэн халтиргаа гулгаа, мөсийг цэвэрлэж шаардлагатай арга хэмжээг аван ажиллаж байна" гэв.

А.МИНЖИНСОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хахахаха
Хахахаха

Нянбаа nuздаа боржуураа дуусга, явган замын хавтангаа дуусга, China town-аа хурдан байгуул хулгайчаа!

Холбоотой мэдээ

Back to top button