"Битүүн"-д амардаг байх хуулийн төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Цагаан сарын шинийн нэгний өмнөх өдөр буюу "Битүүн"-д амардаг болох хуулийн төсөл санаачилжээ.
Тодруулбал, нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд дараах байдлаар өөрчлөлт оруулахаар тусгасан байна.
1 дүгээр зүйл. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт дараах нэмэлт оруулсугай.
1/ “4.1.3.Цагаан сар:” гэсний дараа “битүүн” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд дараах тайлбар нэмсүгэй.
1/ Тайлбар: Энэ зүйлийн 4.1.3-т заасан “битүүн” гэдэгт билгийн тооллын өвлийн адаг сарын сүүлийн өдөр эсхүл хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнөх өдөр хамаарна. 3 дугаар зүйл. Энэ хуулийг 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Өмнө жил "Цагаан сараар амрах хоногууд цөөн байна. Хол замд, хөдөө явах шаардлага гардаг онцлогтой учир эрсдэл дагуулж байна" зэргээр иргэд шүүмжлэлтэй хандаж, долоо хоног болгож сунгасан. Хэрэв энэ хуулийн төсөл дэмжигдвэл Цагаан сарын амралтын өдөр дээр нэг хоног нэмэгдэнэ гэсэн үг.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цагаан сарын амр�##�тын хоногийг 7 хоног болгож сунгаагүй. ЗГ болон сайд Энх-Амг�##�ан "....Хувийн хэвшилд зөвлөсөгүй" гэсэн байдлаар бөөрөнхий, олон утгатай тогтоол гаргасан нь маш их үл ойлголцол үүсгэсэн. Үүнээс ш�##�тга�##�аад хувийн хэвшлийхэн тогтоолын дагуу амарсан ч ц�##�ингаа авч чадахгүй байд�##�д хүрсэн. Ийм тэнэг тогтоол битгий гаргаач ээ. Бүх хүнд ойлгомжтой, төрийн-хувийн хэвшлийн гэж ялгахгүйгээр хуульчлах хэрэгтэй.