Байраа зарахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох болсон ч хэлэлцэхгүй дарж байна гэв

Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох нийтийн өргөдөлд 100,000 иргэн цахимаар гарын үсгээ зурсан. Тиймээс УИХ-аар хэлэлцэхээр болсон. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар хувь иргэн 200 сая төгрөгөөр орон сууцаа худалдахад улс хоёр хувийг нь буюу 4 сая төгрөг авах зохицуулалттай үйлчилж байна.
Тэгвэл дээрх нийтийн өргөдлийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхгүй байгаа тухай хуульч О.Батхүү мэдээлэл хийв. Тодруулбал албаар хэлэлцэхгүй, дарж байна гэж бодож байгаа тухайгаа хэллээ.
Тэрбээр “Намууд сонгуульд орохдоо бүгд татвар бууруулна гэж амладаг. Сонгуулиас өмнө гоё юм ярьдаг. Ордон руу ороод суухаараа иргэдийг мартаад юм байна. Энэ дундаас Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц энэ талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн.
Тодруулбал, татварын асуудлыг зөвхөн боловсорсон, мэдлэгтэй хүмүүс ярих ёстой гэнэ. Татвар бууруулах гэж санал өгсөн 100,000 хүн бол мань хүний нүдээр боловсролгүй, "улны оркууд" юм байна.
Хоёрдугаарт татвар бууруулах асуудал бол попролт гэнэ. Иргэд цалингааасaa 45 хувийн татвар төлж буй. Энэ татвар төлсөн мөнгөөрөө байр, байшин аваад дараа нь томруулах гээд зарахаар улс дундаас нь хоёр хувийн татвар авдаг.
Мөн иргэд хавдар тусах ч юм уу, өр ширэнд ороод байр, байшингаараа зарахаар ахиад хоёр хувийн татвар авдаг. Үүний хөчингүй болгоё гээд байхад гишүүд иргэдийг үл тоож байна.
Уг нь хоёр хувийн татвар чинь их “жижигхэн” асуудал шүү. Нэг жилд 75 тэрбум төгрөг эргэлддэг. Гэтэл улсын төсөв хэдэн их наядаар яригдаж байна. Улсын төсөвтэй харьцуулахад бага мөнгө боловч иргэдэд их мөнгө" гэв.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
өргөдлийн байнгын хороо хүлээж аваад дэмжээд төсвийн байнгын хороонд шилжүүлсэн ном журмаараа байнгын хороодоор хэлцэгдээд нэгдсэн чуулганд орж шийдэгдэнэ, хэзээ хэлэлцэхийг их хурлын даргын зөвлөл шийднэ, нэг гишүүнээс болоод 100 мянган хүний сан�##� зогчоно гэж байдаггүй юмаа, батхүү нэр хүндээ өсгөх олон үйлчлүүлэгчтэй болох гэж улс төр хийхээ боль