Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор сурагчдын амралтад зохицуулалт хийхээр хуралдаж байна

Томуу, томуу төст өвчний тархалт 2025 оны 11 дүгээр сарын 21-ны байдлаар улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Алаг цоог дэгдэлтийн түвшинд нийслэл болон Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймаг, “Идэвхжил”-ийн түвшинд 13 аймаг, “Улирал хооронд”-ын түвшинд хоёр аймаг байна.
Вирус судлалын тандалтаар, амьсгалын замын синцитиаль вирус, A (H3N2) вирус орчилд орж, идэвхжил нэмэгдэж байгаа ба улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна.
Томуугаар өвчлөгсдийн 81.3%-ийг 15 хүртэлх насныхан, үүний дотор 46.6%-ийг нь 5 хүртэлх насныхан эзэлж байна.
ЭМЯ-ны Томуу, томуу төст өвчний эсрэг хариу арга хэмжээ авах төлөвлөгөө урьдчилсан байдлаар долоодугаар сард төлөвлөгдөж, 10-р сард Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан бөгөөд жил бүрийн Томуу томуу төст өвчний үед хариу арга хэмжээ авах Тохиолдлын удирдлагын баг нь (ТУТ) үе шаттайгаар идэвхжин ажилладаг.
2025 оны 11-р сарын 22-ны өдөр Ерөнхий сайд Томуугийн нөхцөл байдалтай танилцан, ЭНЭҮТ II, БЗДНЭ-т ажиллахдаа үүрэг чиглэлүүдийг өгсөн. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийг танилцуулан арга хэмжээг шуурхай авах, Томуу, томуу төст өвчний "Алаг цоог дэгдэлт"-ийн үед шуурхай идэвхжих хариу арга хэмжээний дагуу Тохиолдлын удирдлагын баг яг одоо ЭМЯ-нд хуралдаж арга хэмжээ авахаар ажиллаж байна.
Энэхүү Тохиолдлын Удирдлагын тогтолцооны хуралд Боловролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын яамны ЕБГ-ын дарга М.Цогзолмаа тэргүүтэй боловсролын яамны удирдлагуудыг урин уулзаж сурагчдын амралтад зохицуулалт хийгдэх талаар хэлэлцэж байна.
Энэ тохиолдолд томуугийн тархалтын түвшинтэй уялдуулж ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газар зэрэг хүн ам олноор цуглардаг газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг холбогдох байгууллага, удирдлага, албан тушаалтанд хүргүүлж, шийдвэрлүүлэх, шаардлагатай үед ор зохицуулах зохион байгуулалтыг хийх чиг үүргийг ханган ажиллах юм.
Мөн Тохиолдлын удирдлагын баг хурлаар эмнэлгүүдийн амбулатори болон орны ачааллыг зохицуулах хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын удирдлагууд цаашид авах арга хэмжээг ярилцаж байна.
Д.УЛСАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жилээс жилд ханиад томуу нь хүндэрч, эмнэлэг болон эмнэлийн тоног төхөөрөмж дутаж, зарим эмнэлэгт бүр огт байдаггүй, ханиад томуу нь улам тархаж өндрийг авах юм. Ийм байхад яагаад жил ирэх тусам ядаж жилдээ ганц ч болтугай эмнэлэг барьж, чанартай эмч мэргэжилтэнгүүд бэлдэж, эмнэлэгийн тоног төхөөрөмжөө сайжруулж болдоггүй юм бэ? Эрүүл мэндийн яамныхан, эрүүл мэндийн сайд нь энэ тал дээр арга хэмжээ авч болохгүй байгаа юмбэ?
Мэдээж миний хүүхдийн эрүүл мэнд нэн чухал ч гэсэн жил бүрийн намраас хавар хүртэлх хугацаанд ханиад томуу нь дийлэхгүй болж хичээл сургууль нь завсарлагдах ёстой гэж! Намар дуусаад л утаа тоос, агаарын бохирдол нь нэмэгдэж, вирус тархаж болох юу л байна бүх болохгүй зүйлүүд нь дэлгэрч байх юм дээр заларч байгаа малнуудыг бүгдийн нь буулгах юмсан ????
Хүүхдүүдэд маск зүүж хэвшүүлмээр байна.Чанартай хоол дулаан хувцас , дархлаа дэмжих тад лжэр эцэг эхчүүд бид анхаармаар бна.Хичээл сургууль орохгүй байх нь хүүхдэд их хохиролтой.Цахим хичээлээр хүүхлүүд нэгих сүрхий мэдлэг авч чадахгүй ялангуяа бага ангийн хүүхдүүд.
Цалин,тэтгэвэр нь чанартай хоол хүнсэнд хүрэлцэхгүй,эм тарианы ч мөнгөнд хүрэлцэхгүй л байна шүү дээ.Ядаж байхад утааны хор их байна даа! Түүхий нүүрсээ түлээд байхад арай ч ингэж эмнэлэг хүрэлцэхгүй ханиад,томуу болдоггүй л байсансан! Сургууль ч үйл ажиллагаа хэвийн л явуулсаар ирсэн шүү дээ. 1990 оноос урд цаг агаар хүйтэн л байсан,одоогийн энэ ханиад, томуу яах аргагүй агаарын бохирдлоос болж байгааг анхаараач!!! Ядаж л 2-3 жил түүхий нүүрсээ түлүүлээд үзээч ээ төр засаг минь!!!!! Хятад улс иргэддээ түүхий нүүрс түрүүлээд л байна.Эрээнд очоод харахад л эхний дүр зураг харагдана.Эсэргээрээ манайх түүхий нүүрсээ урагш нь их хэмжээгээр гаргаад,хортой шахмал түлшийг өндөр өртгөөр иргэддээ шахдаг нь төрийн ямар бодлого вэ???!!! Хэн нэгний захиалга биш байлтай! Утааг бууруулах гэж хэдэн их наядаар зарлагадаж байхаар түүхий нүүрсээ түрүүлээчээ!!! Олон арван жил түлсээр л ирсэн одоогийнх шиг агаарын бохирдол,үүнээс улбаатай янз бүрийн өвчин гарч,газар аван өвчлүүлдэггүй байсныг санаачээ төрийн эрх бүхий хүмүүс ээ!!!!
Хүүхдэдээ вакцин хийлгээнүй эцэг эхчүүд өөрсдийнхөө хийсэн сонголтыг эргэж нэг анхаармаар байна шүү. Хичээл орохгүй байхын хирээр хүүхдүүд л хохирно.
Цахим сургалтыг эсэргүүцэж байна
Сурагчдыг амраах уу ? Эрт амраавал сайн бна
Зз энэ багш нар ч сайхан юмаа жилийн тал цалинтай амраад үлдсэн хугацаанд нь ажил хаяад дээр нь өвлийн урт амралтуудаар цалин сул цохиод
Дунд сургуулийн хичээлийг зогсоох хэрэгтэй. Хүүхдийн эрүүл мэнд хамгийн эрхэм. Цагаан сарын дараа орохоор зохицуулах
Больж үз!!
Юу хуцаад байгаа гөлөг вэ чиний хүүхдэд эрүүл мэндээс илүү боловсрол чухал хөөе эрүүл байж боловсрол хичээл номоо сурдаг юм гөлөг өө өөрсдөө хүүхэдгүй юмшиг аашлах юм
Хурдан амраавал сайн байна
З
Hicheel surguuliig hurdan amraamaar bna eruul mend erhem chuhal
өнөөдөр л ийм их өвддөг гэдгээ мэдсэн юм байх даа. хүүхдүүдийг амраасаар байтал хичээл номноосоо хоцорлоо ш дээ. саяхан бараг сар шахам багш ажил хаялт гээд л амраасан. сая бас 2-3 хоног амраад орлоо. нөгөөдөр дахиад л амрах нь... энэ чинь одоо юу болж байна аа Тун удахгүй 2р улирлын амралт эхлэх гэж байна!!!! тэгэхээр бараг 2 сар шахам амарна ш дээ!!! Ийм байхад л ЭМЯ амраа гээд бдаг чинь!!!!
Одоо сургуулиудад карантин тогтоох болсон байна. Эм тарианы өртөг өндөр, эмнэлэгийн үйлчилгээ гэж авах юмгүй. Цаашид эрүүл мэндийн даатгалыг өөрийн сонголтоор төлдөг болгохгүй бол төлөөд төлөөд шулуулаад шулаалаад бүр 1 ч эршүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байна !
Шийдвэрээ тэгээд хурдан гаргаач,тэрэнд чинь хуралдаад удаад байх юм юу байгаа юм,тодорхой байхад,
Тодорхой шийдэл гаргаач ээ! Нэг л иx ярьсан хэлэлцсэн хүмүүс үр дүн нь хаа байна???????
Бага ангиудыг карантилах хэрэгтэй байна.
Сургуулиудын цай хоолны чанарт анхаарах хэрэгтэй. ЦС. Агаарын чанарт дээд зэрэг анхаарч цахилгаан станц. Өөр эх үүсвэрүүдийг маш яаралтай нэвтрүүлэх хэрэгтэй. Сургууль цэцэрэлгийн тоог олноор нэмх хэрэгтэй. Бас хотын төвлөрлийг бууруулж хөдөө орон нутгийн хөгжилийг маш ихдэмжиж ажиллах сийрэг толгойтой хүмүүсийг олох хэрэгтэй.