НИЙГЭМНийгэм мэдээ

Шатар сонирхогчдын улсын аваргуудыг тодруулан дэд мастер цол хүртээж, чансаа оноо олгоно

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан "Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн"-ийг УИХ-ын даргын ивээл дор гурван үе шаттайгаар зохион байгуулна. Энэ удаагийн тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар оруулахаар болжээ.

Эхний шатны тэмцээн 12-р сарын 6-7-нд орон даяар нэгэн зэрэг болж, сум, дүүргийн аваргыг шалгаруулах юм байна. Сум бүр эрэгтэй хоёр, эмэгтэй нэг, дүүрэг бүр эрэгтэй зургаа, эмэгтэй гурван шатарчинг шалгаруулж, хагас шигшээд оролцуулах аж.

Шатар сонирхогчид тавих шаардлага:

  • Чансаа нь 2000-аас хэтрээгүй эрэгтэй,
  • Чансаа нь 1800-гаас хэтрээгүй эмэгтэй шатарчин
  • Шатрын спортын улсын цолгүй,
  • 25 нас хүрсэн

Хоёр дахь шат буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнийг ирэх сарын 20-21-нд зохион байгуулж, аймаг бүрээс эрэгтэй хоёр, эмэгтэй нэг, нийслэлээс эрэгтэй 12, эмэгтэй зургаан шатарчинг шалгаруулна. Тэдгээр шатарчин улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

Шигшээ тэмцээнийг УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран, 2026 оны 1 дүгээр сарын 10-11-нд Төрийн ордонд зохион байгуулж, сонирхогчдын улсын аваргыг тодруулна. Бүх шатны тэмцээнийг Олон улсын шатрын холбоо, Монголын шатрын холбооны дүрмээр зохион байгуулж, үндэсний рейтинг бодон, чансаа тооцож, түрүүлсэн тамирчдад шатрын спортын дэд мастер цол олгохоор болжээ.

Б.АЗЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button