“Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт”-аарх ҮХЦ-ийн шийдвэрийг УИХ-аар дэмжүүлэх түлхүүрийг Л.Өлзийсайхан тааруулна

Л.Өлзийсайхан иргэдийн мэдэх эрхийг хамгаалж чадах уу. ҮХЦ-ийн гишүүний хувиар бол хамгаалж чадсан. Харин УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар хэрхэх вэ.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар “Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн” гэж үзсэн шийдвэрийг 2025.11.24-нд гаргасан билээ. Одоо үйл явц хэрхэн өрнөх вэ гэвэл,
- ҮХЦ дунд суудлын хуралдаанаас гаргасан дүгнэлтийг УИХ-аар оруулан хэлэлцэж, тогтоолоо гаргана.
- УИХ нь ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол ҮХЦ Их суудлын хуралдаанаараа хэлэлцэнэ.
- ҮХЦ-ийн Их хуралдаанаас гаргасан шийдвэр эцсийнх болох юм.
Тэгэхээр УИХ цаашлаад ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаас эцсийн шийд гартал Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтын үйлчилгээ түр түдгэлзэж буй. Түдгэлзүүлж эхлэх хугацааг Цэц дүгнэлтдээ тусгайлан заадаг.
Эрүүгийн хуулийн 13.14 дэх “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэх заалтыг ҮХЦ 2025.11.25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Эл заалтаар шүүгдэх хэргүүд царцсан гэсэн үг.
Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гаргалцсан гол хүний нэг Л.Өлзийсайхан байв. ҮХЦ-ийн гишүүний суудлаасаа буухаасаа өмнөхөн иргэдийн мэдэх эрхийн төлөөх эл чухал шийдвэрийг гаргалцаад парламент руу шилжсэн. Өдгөө парламентын 126 гишүүн ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж авах эсэхийг шийднэ. Тэгэхээр Л.Өлзийсайхан парламентын гал тогоог барьж, хууль болоод дэгийн зөвлөмж өгч ажиллах үүрэг хүлээж буй. Эл шийдвэрийг парламентад хэрхэн гаргахыг кнопоор нөлөөлж чадахгүй ч, ард нь хуульзүйн зөвлөмж өгч ажиллах үүрэгтэй чухал субьект болсон гэж ойлгогдож байна. УИХ ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж авахгүй байлаа гэхэд Их суудлын хуралдаанаар орно. Их суудлын хуралдаанд парламентад унасан шийдвэрийг бариад очиж, цэц дээр босгоод ирэх боломжтой.
НҮБ-ын Хүний эрхийн хорооны Ерөнхий тайлбар №34-т “Гүтгэх үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохыг зогсоох ёстой” гэсэн байдаг. Мэдэх эрх, мэдээлэх эрх эдэлснийхээ төлөө эрүүгийн хэргийн ялтан болдог байдлыг халж, ардчилсан тогтолцоог авч үлдэх боломж түүний гарт байна.
У.УЯН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэдэх эрх, мэдээлэх эрх нь эргээд өөрөө хүний эрх зөрчиж, гүтгэж болно гэсэн үг биш. Худал мэдээлэл тарааж, хүний нэр төрд халдсан, түүнээс нь болж тэр хүнд аливаа хохирол учирсан бол худал мэдээлэл тараасан этгээд хариуцлага хүлээдэг л байх ёстой.
илт худал мэдээлэл гэж байхад юунд нь хоиглоод байгаа юм энэ заалт байх ёстой хохирогч хүн биш юмуу
Халуун охид таныг хүлээж байна - - Hot21.fun
Энэ ёстой завхарсан ёс зүйгүй авгай