"Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ, нэмэгдэл цалинг хэмнэлтийн хуульд хамруулаагүй"

Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийн хүрээнд танаж болох зардлуудад багш нарын гүйцэтгэлийн үнэлгээ, нэмэгдэл цалинг хамруулсан гэх мэдээлэл цацагдсан.
Тэгвэл энэ мэдээллийн салбар яам няцааж, худал гэв.
Тодруулбал, Боловсролын яам,
“Mongol TV”-ийн Оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр “Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийн хүрээнд танаж болох зардлуудад багш нарын гүйцэтгэлийн үнэлгээ, нэмэгдэл цалинг хамруулжээ” гэсэн агуулга бүхий мэдээлэл цацагдаж нийгэмд үндэслэлгүй буруу ойлголтыг хүргээд байна.
Сангийн сайд Б.Жавхлан 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулахдаа “Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлтэй уялдуулж төсвийг хуваарилан зарцуулахдаа үр ашиггүй, тэвчиж болох зардлыг танах, хэмнэлтийн горимыг чанд мөрдөхийн зэрэгцээ цалин, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө зэрэг зардлуудыг нэн түрүүнд саадгүй санхүүжүүлэх үүргийг Ерөнхий сайд Г.Занданшатар өглөө” гэж мэдэгдсэн.
Иймд Төрийн хэмнэлтийн тухай хуульд Боловсролын салбарын 2025 оны 12 дугаар сарын санхүүжилтэд багшийн үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс хамрагдаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.