"The MongolZ" StarLadder Budapest Major-2025 тэмцээнд 5-8-р байрт шалгарч, $45,000-ын эзэн болов

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний (ДАШТ) шөвгийн найман багийн тоглолтууд өнгөрсөн шөнө Унгарын Будапешт хотноо болж, өндөрлөлөө.
StarLadder Budapest Major-2025 тэмцээний Playoffs шатанд "The MongolZ" баг Францын "Team Vitality" багтай "Во3" журмаар тоглож, 0:2 онооны харьцаатай ялагдсан байна.
Урьд шөнийн уг тоглолтод манай улсын баг өөрсдийн сонгосон "Mirage map" дээр 5:13 тооны харьцаатай, эсрэг багийн сонгосон "Dust II map" дээр 4:13-аар ялагдал хүлээв.
Ийн "The MongolZ" баг уг тэмцээний 5-8 дугаар байрт шалгарч, 45 мянган ам.долларын шагнал хүртэв. Мөн тэд "Counter Strike 2" тоглоомын түүхэнд гурван дэлхийн аварга дараалан Playoffs шатанд шалгарсан Азийн анхны баг боллоо.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.