Говь-Алтайнхан таван жилийн төлөвлөгөөндөө боомт нээх заалт багтаан баталж, ЗГ, УИХ, хөрш улсыг уландаа гишгэлэв
О.Амгаланбаатар "Талын мэлтэсийн алт"-ны ордыг ухах санаархлаа зогсоохгүй нь ээ. Манай урд хилээс 20-хон километрийн зайд Говь-Алтай аймгийн Алтай, Цогт, Эрдэнэ сумын нутагт 300 тонн алтны нөөцтэй орд бий. Говийн их Дархан цаазат газар буюу төрийн тусгай хамгаалалттай бүс. Мөн Нарансэвстэйн боомтыг нээхгүйгээр хамгаалагдаж ирсэн хэсэг.
О.Амгаланбаатар тухайн ордод гар хүрч, Нарансэвстэйн боомтыг нээхийн тулд Ерөөс маш зальжин аргуудыг удаа дараа сэдсээр байна.
-ЗГ, УИХ, хөрш орноос давж аймгийн таван жилийн төлөвлөгөөнд боомт нээх агуулга багтаажээ-
Тэгвэл энэ удаад маш ноцтой аргыг ашигласан талаар хөндөж хүргэе.
Засгийн газар, УИХ, хоёр улсын харилцаанаас халиад бүр орон нутгийн төлөвлөгөөнд тусгуулжээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд боомт нээх агуулгыг оруулчихжээ. Үндсэн чиглэлийн зургаадугаар зүйлийн 6.3-т "Бургастайн боомтын нэвтрэх чадварыг сайжруулж, Нарансэвстэйн боомтыг сэргээн нээхийг дэмжинэ" гэсэн өгүүлбэр багтаасан байна. Энэ заалт багтсан таван жилийн төлөвлөгөөгөө тус аймгийн ИТХ 2025.12.03-нд хэлэлцэн баталчихсан аж.
Энэ бол хууль зөрчсөн маш ноцтой асуудал. Учир нь, боомт нээх асуудлыг орон нутаг дур мэдээд шийдчихдэг юм биш. Засгийн газар болон парламентаар хэлэлцэн шийдэх асуудал. Бүр цаашлаад хиллэх хөрш оронтой дипломат яриа хэлэлцээ хийж, харилцан тохиролцох асуудал.
-2022 онд боомт нээх тогтоол гаргасан Говь-Алтай аймгийн ИТХ-ынхан шүүх дээр яваа-
Нарансэвстэйн боомтыг нээх сонирхол эл аймгийн удирдлагуудад байсаар ирсний цаана О.Амгаланбаатар буй. Өмнө нь 2022.06.13-нд Говь-Алтай аймгийн ИТХ-аас гаргасан боомт нээх агуулгатай тогтоол баталсан. Засгийн газар дээр хөндөгдөөгүй асуудлаар орон нутаг дур мэдсэн ноцтой үйлдэлд “Амьд хууль” ТББ гомдол гаргаж, өдгөө шүүх дээр яваа.
- “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай” хуулийн 35 дугаар зүйл 35.1.17 “…хуульд заасан бусад эрх…” гэсэн заалт зөрчигдсөн.
Үүний дараа “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д Нарансэвстэйн боомтыг нээх асуудал огт тусаагүй. Харин Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж байсан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт "Нарансэвстэй"-г нээх асуудлыг оруулсан байдаг. Ардчилсан намынхны зүтгүүлсэн санал ийн туссан. Өдгөө Ардчилсан нам Засгийн газраас гарсан ч, энэхүү заалт нь үлдчихсэн “амилахад” бэлэн хэвээр.
-Дэлхийд тэрбум мод тарих амлалт, уур амьсгалын өөрчлөлт ярьдаг ерөнхийлөгчид О.Амгаланбаатар “наалджээ”-
О.Амгаланбаатар саях Засгийн газрыг огцруулах эсэх дүйвээнээр Г.Занданшатарын танхимыг авч үлдэх талд “ажилласан”. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг түшээд буй. Дэлхийд тэрбум мод тарихаа тунхаглан зарлаж, уур амьсгалын өөрчлөлтөд том “амтай” оролцдог ерөнхийлөгчийн дэргэд говийн их дархан цаазат газрын А хэсгийг эрсдэлд оруулахыг цаг, минут тутам санаархдаг зальтай хүн “наалджээ”.
Цаг, минут тутам санаархдаг гэсний учир буюу О.Амгаланбаатарын санаачилгууд,
- Яг нэг жилийн өмнө /2024.12.05/-нд Говь-Алтай аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлын 23-рт "Хилийн боомт нээхийг дэмжих тухай" асуудлыг оруулан аймгийн ИТХ-ын НБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэжаргал илтгэн, танилцуулж байв. Гэвч дэмжигдээгүй.
- Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн албан бланк дээр “Нарансэвстэйн боомтыг 2025.01.01-нээс эхэлж нээх тухай” тогтоолын төсөл санаачилж, гүйсэн. Цаана нь АН-ынхан буюу О.Амгаланбаатар байв.
- БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанд 2024.09.11-нд хүлээн авч уулзахдаа хүсэлт тавьсан. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Нарансэвстэй-Мазуншан хилийн боомтыг сэргээн нээх тухай” тогтоолын төсөл боловсруулж, уг хуулийн төсөлд санал авах хүсэлтээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэр дээр 2024.11.14-нд 03/5602 тоот албан бичгээр илгээсэн.
- Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.32.8-д "Нарансэвстэй боомтыг сэргээх, нээх" гэж тусгагдсан.
УИХ-ын сонгууль болохоос өмнө Ганьсу муж руу удаа дараа явсан гэгддэг. “Тэгж явахдаа сонгуулийн санхүүжилтээ босгосон байх магадлал маш өндөр” хэмээсэн хэвлэлд бичигдэж байжээ. УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарыг нутгийнхан нь хууль бус алт олборлолтоор хагартлаа баяжсан ч гэдэг аж. Нутгийн “ах” Б.Энх-Амгалан нь УИХ-ын гишүүн байхдаа баталж, “Нарансэвстэйг нээх гээд яваад байдаг, хууль бусаар алт олборлуулагч, Говь-Алтай аймгийн Засаг дарга байсан хүн УИХ-д орчихсон сууж байна” гэж байжээ.
Алтайн өвөр говийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх санаачилгыг Засгийн газар гаргасан билээ. Боомт нээгдвэл бүртгэх боломжгүй гэж ЮНЕСКО-гоос үзсэн. Монгол Улс зохион байгуулах НҮБ-ын “Цөлжилттэй тэмцэх тухай” конвенцын олон улсын 17-р бага хурал ч тулчихлаа. Говийн их дархан цаазат газрын А хэсгийг эрсдэлд оруулах алхам монголын Засгийн газар хийхгүй байх гэсэн найдлага бий.
Өмнө нь энэ талаар хөндсөн томоохон агуулгуудыг доорх линкээр уншина уу.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ нэг нүд нь улаанаараа эргэлдсэн, алтнаас өөр юм санаанд нь орохоо больсон хүнээ татаач ээ
Хэцүү хэцүү чиг зүггүй гарууд энэ парламeнтад шургасаны нэг нь энэ хүн
Ордыг ухаж хулгайлж зөөж гаргахад ойрхон болохоор авилга аваад хил хүртэл зам тавиулчихсан байгаа энэ Амгаланбаатар хулгайч зан нь гишүүн болоод төгсрөөд батлуулчихаж. Эх орон гэж эд нар огт бодохгүйээ мөнгө мөнгө гэж чичирдэг.
энэ нөхөр ямар санаа, сэдлээр ингэж их улайрч байгааг АТГ, ТЕГ шалгаад үзэхэд гэмгүй. холбоо, сүлбээг нь сайтар судлаад ирэхэд л учиг тайлагдана
Энэ боомтыг нээж болохгүй Амгаланбаатар гэж нөхрийн шунлыг хангах гэж байгаль эклогиосоо салаад яахав дээ. Больж үз, савраа тат шуналтай хулгайч минь.
Увсын шээс нутгийн нэр байнга муугаар гаргах юм
ГАА БИГЭРИЙН ШЭЭС ЯАХААРАА ХАА БСАН УВСЫХ БОЛЧДЫН
ҮНЭН БОЛ ХОХЬ ЧИНЬ
энэ бузрыг яамаар юм
chestmir ene 2 taarsan 2 luivarchin hoich yedee uldeechih ta 2 guigeer bolno za turuuchiinhee uhuulaad uilee yzej bna 2 dampuu hulgaich
Нарансэвстийн боомтыг МАН-ын хэн нэгэн хөөцөлдсө н бол ямар ч саадгүй л бүтэх юм ш дээ ! Ард нь АН-ын хүн бгаа учраас л тээг тавиад бгаа юм !!!
Төр том л доо
Зүйтэй,сайн байна
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Дандаа таван цаасны төлөө эх орноо улсаа хоосруулах гэж улайрч байх юм.Өсөхийн өлөн нь арилаагүй гамбирны хүүхдүүд.Та нар ирээдүй хойч үеэ бодооч.Үхэхдээ нүцгэн буцах хорвоод ,битгий хар амиа бодооч.Байгаль дэлхий ,эх орноо хайрлаач.Өлөн хөдөөний угшилтай гөлөгнүүдээ.Эсэргүүцэж байна.
Наад чөтгөрөө ном уншуулж, жинсрэг цутгаж дараачээ. Ийм их шунал хөлөглөсөн зальтай хулгайчийн санааг гүйцэлдүүлж болохгүй. Яаж чиг мэднэ шүү!!!
Их л олон янзаар 50 жил дархалсан газарт халдах гэж үзэх юм, энэ УИХГ. Нарансэвстэйн боомт нээж дархан газар дундуур 300 км гаруй, нийт 640 км замын хөрөнгийг аймаг гаргаж чадахгүй, улс гаргахгүй. Тэгэхлээр УИХГ маань хаанаас энэ хөрөнгийг гаргуулж оронд нь юуг барьцаалах гэж байгаа юм бол? Энд тайлбар асууя.
Энэ нэг орон гаран амьсгаа засаг бхдаа хужаа зөвлөхтэй бсан одоо их хуралд гарч ирээд талын мэлтэсийг ухаж хужаа руу зөөх гээд нойр нь хүрдэггүй ээ Шалгамаар юмаа хужаагаас санхүүжилт авсан юм биш бгаа гэж хардах юм
Амгаланбаатар боловсроогүй хүн шүү дээ. Тэр ярьж хэлж байгаа нь. Нарансэвстэйг нээлгэвэл өөрөө үхнэ л дээ тэр