БНХАУ төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгсэлд татвар онооно
БНХАУ сүүлийн 30 жилийн хугацаанд жирэмслэлтээс хамгаалах эм болон хэрэгслүүдэд татвар оноодоггүй байсан. Тэгвэл тус улсын төрөлтийн түвшин маш хурдтайгаар унаж байгаа учир эрх баригчид үүнийг цуцлах шийдвэр гаргажээ. Пүрэв гарагаас /2026.01.01/ эхлэн эдгээр бараа бүтээгдэхүүнүүдэд 13 хувийн НӨАТ ногдуулж эхэлсэн байна.
Төрөлтийн түвшин буурсантай холбогдуулан БНХАУ-ын хүн амын тоо багассаар байх болно гэж мэргэжилтнүүд анхааруулж буй. 2024 онд тус улсын хүн ам гурав дахь жилдээ дараалж буурсан юм. БНХАУ 2024 онд төрөлтийг дэмжих хэд хэдэн арга хэмжээ авч, их сургууль коллежуудыг хайр болон гэр бүлийн тухай хичээл заахыг үүрэг болгосон. Мөн өнгөрсөн оноос эхлэн тус улсын эрх баригчид хүүхэд асрахад дэмжлэг үзүүлэх зорилготой тэтгэмжийг жил бүр олгодог болсон юм. Өнгөрсөн сард болсон эдийн засгийн бага хурлын үеэр эрх баригчид төрөлтийн түвшнийг тогтворжуулахын тулд гэр бүл болон хүүхэд төрүүлэх хандлагыг дэмжиж ажиллахаа амлажээ.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө хөршүүд минээ алтан хамтрагчидтайгаа дахин нэг хамтраяаа яагаад танай охид хүүхнүүд хээлтэгчийн үүргээ биелүүлэхгүй байгаан.Бяд эндээс хээлтүүлгийн бригад зохион байгуулъя нэг үрийн шингэнээ цацаж хээлтүүлэхэд 150000 доллар авья манай сайд байсан С.Баяр бол 20 эмэгтэйг өлхөн цондойлгоно Мянганбаярыгаа өгнөө тэр бол 30 хүүхэн хээлтүүлнээ.Анандбазар маань 100 хүүхэнд түрс шахнаа