Хоёр жил хуримтлагдсан татварын өрөөс үүдэж 15 мянган ААН-ын данс хаалттай хэвээр байна

Өнгөрсөн 2025 онд 281 мянган татвар төлөгч ААН нэгж бүртгэлтэй байгааг ҮСХ мэдээлжээ. Үүний 118 мянга нь тогтвортой үйл ажиллагаа явуулж, 72 мянга нь татварын өртэй байгаа бол 15 мянга нь энэ өрнөөсөө бол дансаа өнөөдрийг хэр хаалгасан хэвээр байна
Татварын ерөнхий газраас аж ахуй нэгжүүдийг татварын өрөө төлж дуустал дансыг нь нээхгүй гэдэг горимоор ажиллаж буй. Ингэхээр 15 мянган аж ахуй нэгж татварын өрнөөсөө төлж эхэлтэл үйл ажиллагаа явуулах боломжгүй хэвээр байгаа юм.
Ямар учраас хаагдав гэвэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, татварын их хэмжээний өр үүссэн, шүүхийн шийдвэрээр гэсэн гурван шалтгаан нөлөөлж байна.
Түүнчлэн 2025 онд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан 583 ААН үйл ажиллагаагаа зогсоож, Улсын бүртгэлээс хасагдсан бол 89.4 мянга нь 61 хувь нь үйл ажиллагаагаа түр зогсоосон, 57.2 мянга нь үйл ажиллагаагаа эхлүүлээгүй гэсэн тоо бий.
Монголд өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй ихэнх ААН-үүдийн ажилтны тоо ердөө 1-9 бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ өндөр учир хэдий бага ажилтантай ч байгууллага сар бүр идэвхтэй төлж байгаад аяндаа өр үүсэж эхэлдэг. Үүнд, эдийн засгийн тогтвортой байдал, татварын орчин нөлөөлж буй.
ААН-үүдийн 6 хувь нь л 10-аас дээш ажилтантай байхад аль хэдийн татварын өр, хүндрэл үүсчихдэг байх жишээтэй. Уг нь сүүлийн гурван жил ААН-үүдийн тоо нэмэгдэж байсан ч ийн 2025 онд анх удаа буурч, улмаар он дамнуулан 15 мянган ААН дансаа хаалгуулснаар 2026 онд ч татварын дарамтаас үүдэн энэ тоо буурахаар харагдаж байна.
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Муусайн капиталистууд татан буугдацгаа. Наана чинь зүүн-төвийн социалист чиг баримжаа, төрийн өмч давамгайлах тогтолцоо моодонд орсон.