ОХУ Киевийг бөмбөгдөхөө долоо хоног зогсооно гэж Трамп мэдэгдлээ
Он гарснаас хойш ОХУ Украины цахилгаан эрчим хүч болон халаалтын дэд бүтцэд хүчтэй цохилт өгөх болсон. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдэл хийхдээ ОХУ Киев болон Украины бусад тосгонуудыг бөмбөгдөхөө долоо хоног зогсооно гэжээ. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский уг мэдээллийг сайшаан хүлээн авсан байна.
Пүрэв гарагт /2026.01.29/ Зеленский сошиал хуудас дээрээ нийтлэл оруулахдаа Трампын гаргасан мэдэгдэл нь Киев болон бусад хотуудын аюулгүй байдлыг өвлийн хүйтэнд хангаж болох чухал ач холбогдолтой байлаа гэжээ. Зеленский хэлснээр АНЭУ-д саяхан хийсэн хэлэлцээгээр агаарын цохилтыг зогсоох тухай талууд хэлэлцсэн аж. Энэ долоо хоногт Украины нийслэл Киевт шөнөдөө цельсийн -23 хэм хүрч хүйтэрчээ. Киевийн дарга Виталий Кличко пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ 454 орон сууцны барилга халаалтгүй хэвээр байна гэсэн юм.
Эх сурвалж: Al Jazeera








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.