БНХАУ эдийн засгийн өсөлтийн зорилгоо 4.5-5 хувь орчим тавьж өнгөрсөн жилийнхээс буурууллаа
БНХАУ-ын эрх баригчид өнөө өглөө /2026.03.05/ мэдэгдэл хийхдээ энэ жил эдийн засгаа 4.5-5 хувь өсгөнө гэжээ. Дефляц, тарифын асуудалтай нүүр тулаад буй тус улс өнгөрсөн жил 5 хувь орчим өсөлт тавьж байснаасаа ийнхүү буурууллаа. БНХАУ сүүлийн гурван жилийн турш эдийн засгийн өсөлтөө 5 орчим хувь байлгана гэх зорилт тавьж байсан. Харин энэ жил эрх баригчид эдийн засаг бага зэрэг удаашралтыг хүлцэнэ гэдгээ харууллаа.
Өнөөдөр БНХАУ-ын хууль тогтоох байгууллага болох Бүх ардын төлөөлөгчдийн их хурал эхэлнэ. Бээжин мөн энэ жилийн төсвийн алдагдлаа ДНБ-ий 4 хувь орчим барихаар болсон нь өнгөрсөн оныхтой ижил байв. Төвийн алдагдлаа 4 хувьд барина гэх зорилт нь 2010-аад оноос хойш үзэгдээгүй өндөр түвшин юм. Өмнө нь 2020 онд цар тахлын үеэр тус улс төсвийн алдагдлаа 3.6 хувьд барина гэж мэдэгдсэн нь 2010-аад оноос хойших хамгийн өндөр түвшин болж байсан.
Хятадын бодлого боловсруулагчид мөн жилийн инфляцын зорилтоо 2 хувь орчим тавьжээ. Өнгөрсөн жил мөн 2 хувь орчимд барина гэж мэдэгдсэн нь 20 гаруй жилийн хамгийн бага түвшин байсан юм. Дефляцын асуудалтай тулгараад байгаа БНХАУ-ын хувьд 2 хувь гэдэг нь зорилтот түвшнээс илүү тааз болж өгнө. Учир нь гэвэл өнгөрсөн жилийн туршид БНХАУ-д үнийн өсөлт тогтвортой байсан. Хүнс болон эрчим хүчний үнийг оруулалгүйгээр тооцсон инфляц 2025 онд 0.7 хувь байжээ.
Эх сурвалж: CNBC








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.