Цаг агаар: Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 03-р сарын 06-наас 11-нд ихэнх нутгаар дулаарна.
2026 оны 03-р сарын 05-ны 20 цагаас 03-р сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Тэс голын хөндийгөөр -32...-37 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -26...-31 градус, Идэр, Эг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -21...-26 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -15...-20 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -9...-14 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24...-26 градус, бусад хэсгээр -18...-20 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө -27...-29 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна.
Г.МИШЭЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud