Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд асан авлигын хэргээр баривчлагджээ

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Руслан Цаликов авлигын хэд хэдэн хэрэгт буруутгагдан баривчлагдсан гэж мөрдөн байцаагчид пүрэв гарагт /2026.03.05/ мэдэгджээ. Тэрбээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд асан, одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Сергей Шойгугийн ойрын хүн юм.

Оросын Мөрдөн байцаах хороо мэдэгдэл хийхдээ “2017-2024 оны хооронд улсын хөрөнгийг завшсан гэмт бүлэглэл үүсгэсэн хэрэгт буруутгаж байгаа” гэжээ. Цаликов хувьдаа мөнгө завшсан 12 зүйл ангид буруутгагдаж байгаа юм. Мөрдөн байцаах хорооны хэвлэлийн төлөөлөгч Светлана Петренко мэдэгдэл 69 настай тэрбээр мөн мөнгө угаасан болон залилан үйлдсэн хэрэгт буруутгагджээ.

Шойгу батлан хамгаалахын сайдын суудлаас буусны дараа Цаликов улс төрд орсон юм. Тэрбээр эрх баригч Нэгдсэн Орос намаа         с Тува мужийн зөвлөлд дэвшиж сонгогдсон аж. 2024 оноос хойш ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэд хэдэн өндөр албан тушаалтан баривчлагдсан. Тэдний дунд Шойгугийн үед дэд сайдаар ажиллаж байсан Тимур Иванов, Павел Попов, Дмитрий Булгаков багтаж буй. Иванов өнгөрсөн жилийн зун хөрөнгө шамшигдуулсан хэргээр 13 жил хоригдох ял сонссон. Поповт энэ сар ял олгох төлөвтэй байгаа. Харин Булгаков шүүх хурлаа хүлээн хоригдож байна.

Эх сурвалж: The Moscow Times

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Оросын арми авилгалд хэт автсан

Зочин
Зочин
Reply to  Зочин

Орос бол арми гэлтгүй путлерын тойрон хүрээлэгчдийн хэрсэн авилгалын бүгд найрамдах улс болсоон.

Холбоотой мэдээ

Back to top button