С.Шаарийбуу: Ихэнх хүмүүс намайг мөнгөний төлөө яваад байна гэдэг. Би үнэний төлөө яваа
Талийгаач Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу өөрийнх нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой Давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийг давж заалдахаар Холбооны шүүх буюу Дээд шүүхэд хандсан билээ.
Ш.Алтантуяагийн гэр бүлийг төлөөлж буй өмгөөлөгч Сангит Каур Деогийн мэдээлснээр Абдул Разак Багиндатай холбоотой иргэний нэхэмжлэлд олгосон нөхөн төлбөрийн хэмжээг бууруулсан Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг давж заалдахаар зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан гэв. Тэрээр уг хоёр өргөдлийг пүрэв гарагт Холбооны шүүхэд хүргүүлсэн бөгөөд хоёр асуудлаар хийх хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны бэлтгэл хурлыг гуравдугаар сарын 19-нд Холбооны шүүхийн дэд бүртгэгч Ван Норазимин Кассим даргалан явуулахаар болсон байна.
Өмгөөлөгч Сангит Каурын хэлснээр Дээд шүүхэд хандаж буй энэ удаагийн өргөдөл маш чухал, эцсийнх учир үүнд Монголын Засгийн газраас мөн оролцож, хууль эрх зүйн болон олон талт дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэдгийг онцолсон билээ.
Улмаар Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу өнөөдөр Ерөнхий сайдтай уулзлаа.
Уулзалтын дараа С.Шаарийбуу ийн ярив. “Сүүлийн үед цахим орчинд Засгийн газарт өргөдөл гаргасан, Ерөнхий сайдтай уулзах гэж байгаа юм байна гэдэг асуудал их хүчтэй яригдлаа. Би Монголын төрд анх удаа л хандаж байгаа. Сайхан хүлээж авдаг юм байна. Гол нь асуудлыг маань шуурхай шийдэж өглөө. Би өргөдлөө бичээд авч орсон. Өнгөрсөн хорин жил Малайзын засгийн газар миний эсрэг өргөдөл гаргаж явсан. Нэг улсын иргэнтэй бүхэл бүтэн улс, хууль шүүхийн байгууллага, төр засаг нь давж заалдаж байсан. Миний бие өмгөөлөгч Б.Баяр, өөр нэг эмэгтэй бас бий. Бид гурав л хорин жил зүтгэсэн.
Энэ удаад би аргагүйн эрхэнд тус улсын Дээд шүүхэд давж заалдсан. Миний ганц боломж энэ л байсан. Ингэхээр Монгол Улсын Засгийн газар иргэнийхээ төлөө санаа тавих, асуудалд хандах боломж нээгдэж байгаа юм.
Уулзалтын үр дүнд ямар шийд гаргав гэхээр шуурхай ажлын хэсэг байгуулахаар болсон. Ажлын хэсэг Австрали, Малайзтай хэрхэн хамтарч ажиллах, асуудлыг яаж шийдэх зэрэг боломжтой болж байна. Тус ажлын хэсэгт миний бие болон хуульчид, хүний эрхийн байгууллага болон Засгийн газрын тодорхой төлөөлөгчид байна. Ажлын хэсгийн ахлахаар Ш.Раднаасэдийг томилсон. Ингэхээр түвшин, агуулга, ач холбогдол нь өөр нөхцөлд асуудал шийдвэрлэгдэх боломжтой нөхцөл бүрдүүлж өгч байгаа явдал туйлын чухал байлаа. Гол нь би Малайзын Дээд шүүхэд давж заалдах өргөдөл л гаргасан. Тэд зөвшөөрвөл давж заалдах боломжтой болно. Тиймээс би зөвшөөрүүлэхийн тулд Засгийн газартаа хандсан юм. Өмнө Засгийн газартаа хандаж болохгүй байсан. Нээлттэй биш учраас тэр. Нэгдүгээрт эрх зүйн гэрээ байхгүй. Хоёрдугаарт Малайзын шүүх надтай давж заалдаад байсан учраас манай Засгийн газар тус улсын ажилд хөндлөгөөс оролцох боломжгүй. Харин одоо би давж заалдаж байгаа учраас төртэйгөө хамтрах боломж гарч байгаа юм.
Ихэнх хүмүүс намайг мөнгөний төлөө яваад байна гэдэг. Би үнэний төлөө явж байгаа. Уучлаарай гэдэг үгийг л хэлүүлэх гээд байгаа юм шүү дээ. Гэвч зарим хэрэг хийсэн хүмүүс Австралид, зарим нь нутагтаа буюу Малайзад байж байдаг. Маш сонирхолтой нөхцөл байдал үргэлжилсээр хорин жил боллоо доо” хэмээсэн юм.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нөхөн олговор авах хэрэгтэй.үнэний төлөө тэмцэж байгаа аавын зөв.энэ хорвоод төрсөн үрээ алдах ямар хэцүү вэ.
Энэ хүнийг хэдэн төгрөгтэй болчих вий гэсэн улны сэтгэхүйтэй атаархагчидын арим үнэндээ байж сууж чадахгүй болтлоо уурлаж байдаг, гэтэл энэ хүн хохирлоо нэхэмжлэж байдаг мөн таарваа!! Улны зарим Монголчуудын бичиж байгаагаар ямар ч хохирол нэхэмжлэхгүй жудагтай байх ёстой гэх гээд байгаа юм уу даа!! Кк Ёстой улны атаархагчид дэлхийг нэхэх байлгүй!!кк. Монголчуудаа бүх юмыг зоосны нүхээр харж атаархаж өмдөндөө өмрийрүүлэж суухаар ажил хийж зээлээ төлөхийг бод
Ямар ч байсан тэмцэн. Дийлэх хэрэгтэй.Монгол хүнтэй орооцолдвол ямар байдагыг энэ төр засаг нь ардын төр юм бол үзүүлээд өгөлдөө. Арчаагүй улс юмаа..
Монгол улс,гадаад явдлын яам өөрийн улсын иргэнийхээ хохирсон асуудлыг шийддэг, өмгөөлж хамгаалдаг байх ёстой шүү дээ, Манай төр өөрийнхөө иргэндээ үйлчлэхгүй бүхэл бүтэн 20н жилийг өнгөрөөнө гэдэг дэндүү гутамшиг..
Ийм хөдөлмөрч аавыг би шүтэж байна.Зурагтаар хэдэн цаг яриулж,санаа оноог авах хэрэгтэй.Нийтийн бодол санааг эргүүлсэн аав гэж би боддог.
Ха ха яг үнэндээ их гарын биеэ үнэлэгч охиноороо мөнгө хийж байгаад үхсэн хойно нь мөнгө хийх гэж л улайрч байгаа зөнөг биздээ...сда
Ямар муухай бодолтой,ямар муухай хүн бэ ,та
Яаагийн ч хүн.чи ч хүн.чамд амьдрал юуг ч урьдчилан сануулдаггүЙ гэдэгыг тогтоож аваарай новшш
Улны новш минь үнэний төлөө тэмцэж явна энэ аав!! Чам шиг зээлэндээ, өрөндөө байвригдсан мөнгнөөс өөр юм харах мэлмийгүй болсон адгийн шаар ховорхон шүү
Үрийг нь алж болж байхад тэднээс мөнгө байтугай амьдаар нь арьсыг нь хуулсан ч яадгийн бээээ өмхий амтанууд газрын гаваар ор
Монголд тийм бодолтой хүн ховор байхаа.....сайхан ганц охиноо алдсан хүн.....үнэний төлөө л явна шүү дээ.....муухай балиар эрх мэдэлтнүүд ,шангаа хүртэж....уучлалт гуйж,шоронд орох ёстой....таны зам үнэний төлөө юм чинь.....үнэн ялнаа....
Одоо больчооч дээ. Өмнөөс чинь залхаж үхлээ
Мөнгөний араас хөөцөлддөг хүмүүс улстөрч байнуу жирийн иргэн байнуу бүгд яг адилхан би мөнгөний төлөө яваагүй улс орон эх орныхоо төлөө үнэний төлөө явж байна гэж ярьдаг.Шаарийбуу гуайн хувьд үнэний төлөөх тэмцэл нь аль эрт охиных нь эрүүгийн хэрэг хаагдахад дууссан ш дээ.Одоогийн иргэний журмаар мөнгө нэхээд л яваад байгаа...
Амьдаараа шатаалгасан ганц охиныхоо төлөө 20-н жил явж.......одоо мөнгө авах хэрэгтэй....юу нь болохгүй гэж.....
Ийм аавыг Лхагвын тойм нэвтрүүлэгт оруулах хэрэгтэй .Ард түмэнд хэрэгтэй зүйлүүд мөн ч их хэлэх байхдаа.
Үхсэн баасны лхагва