Гадаад мэдээДЭЛХИЙ

Милан Кортинагийн наадам сүүлийн 28 жилд анх удаа нэг ч тамирчнаас допинг илрээгүй олимп болжээ

Олон улсын шинжилгээний агентлаг (ITA) мэдээлснээр Милан Кортинагийн олимпод оролцсон нэг ч тамирчнаас хориотой бодис илрээгүй байна. Энэ нь 1998 оны Нагано хотын өвлийн олимпоос хойш анх удаа допинг илрээгүй тохиолдол юм. Милан Кортинагийн олимпоор 1,848 тамирчнаас 3,053 дээж цуглуулсан байна. “ITA” мэдэгдэл хийхдээ “Олимпод оролцож буй улс орнуудын олимпын хороодын бүх тамирчнаас шинжилгээ авсан. Наадам эхлэхээс өмнөх үе шатанд буюу тэмцээнээс зургаан сарын өмнө тамирчдын 92 хувь нь дор хаяж нэг удаа шинжилгээнд орсон” гэжээ.

Милан Кортинагийн олимпыг зохион байгуулагчид хокей, цанын спорт, биатлон, гүйлтийн тэшүүр, уулын цанын төрлүүдэд хамгийн өндөр хяналт тавьсан байна. Тамирчдаас авсан сорьцыг Ром дахь Дэлхийн допингийн эсрэг агентлагийн (WADA) магадлан итгэмжлэгдсэн лабораторид шинжилжээ. Мөн сорьцыг тус лабораторид арав хүртэлх жил хадгална гэж “The Athletic” сэтгүүл мэдээлсэн байна.

2022 оны Бээжингийн олимпоор тамирчдын 55 хувиас л шинжилгээ авч байсан юм. Үүнээс дөрвөн тамирчин хориотой бодис хэрэглэсэн болох нь илэрсэн билээ.

Эх сурвалж: People

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
АРД
АРД

Огт худлаа. Оросуудыг зориуд допингод хутгадаг

зүч
зүч

орсуудыг олимпод орохыг хориглосон тэр үеэс асуудал цэгцэрсэн нь тодорхой...

Холбоотой мэдээ

Back to top button