МАН-ын бүлэг: ХХАОТ-ыг нэг хувь болгосноор төсөвт 5.4 их наядын нөлөөлөл үзүүлнэ
УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар өнөөдөр Б.Пүрэвдорж нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ж.Баярмаа нарын өргөн мэдүүлсэн ХХОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэв. Бүлгийн дарга Ж.Батжаргал энэ талаар мэдээлэл өглөө.
Б.Пүрэвдорж нарын таван гишүүн НӨАТ -ын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл өргөн барьсан. Бүлгийн ажлын албаны энэ асуудлыг хариуцсан хэлтэс, Сангийн яамны татварын бодлого хариуцсан нэгжийг ажиллуулан дүгнэлт хийлгүүлсэн. Үүний цаана НӨАТ-аар дамжуулан 4.1 их наядын нөлөөлөл улсын төсөв дээр ирнэ. Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хуулийн төсөлтэй уялдуулж авч үзэх асуудал байгаа.
Үндсэндээ НӨАТ-аас 8.2 их наядын орлого төсөвт төвлөрдөг. Энэ орлогыг хүн ам, хуулийн этгээдийн 20 орчим хувь бүрдүүлж байгаа. Гэтэл үүний 50 хувийг оруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхүйц хуулийн төсөл орж ирээд байна. Тэгэхээр бидний орлоготой нь нийцүүлсэн татвар, ялангуяа, бага дунд орлоготой хэсгээ дэмжих, ААН-ийн үйл ажиллагааг тэлж, татварыг бааз өргөтгөх зорилготой нийцэх эсэхийг эргэж харах ёстой гэдэг дээр тогтлоо.
Харин Ж.Баярмаа нарын гишүүдийн өргөн барьсан ХХОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар дамжиж 2.7 их наядын нөлөөлөл орж ирэхээр байна. Hүн ам, хуулийн этгээдийн 20 хувть бүрдүүлж байгаа. Тэгэхээр сумын түвшинд энэ орлого бүрдэхгүй бол улсын төсвөөс дэмжлэг үзүүлнэ. Энэ утгаар нь авч үзвэл Монгол Улсын нэгдсэн төсөв 5.4 их наядын ачаалал орж ирнэ.
ХХОАТ гэж ерөнхий нэршлээр яриад байгаа боловч хөрөнгө борлуулсны, үнэт цаас гаргасны, түрээсийн асуудлыг бие даасан тусгай хуулиар зохицуулдаг. Жишээ нь, Засгийн газраас үл хөдлөх хөрөнгө борлуулсаны хоёр хувийн татварыг анх удаа борлуулж байгаа бол тэглэх заалт оруулж ирсэн. Гэтэл энэ хуульд хэдэн чиудаа борлуулсан 0 хувь болгохоор орруулж ирээд байна. Тэгэхээр тооцо судалгааг нарийсгаж харах зүйл байна гэж үзээд эцсийн дүгнэлт гаргаагүй байна гэлээ.
Д.ХАДААН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.