Улс төрийн мэдээ
₮6.6 тэрбумыг угаасан байж болзошгүй Т.Даваадалайг ЭЦА-наас 24 дэх өдрөө шалгаж байна
Т.Даваадалайг шалгаж эхлээд 24 хоног өнгөрлөө.
Түүнийг, Эхнэрийнхээ болон эхнэрийнхээ үеэл дүүгийн үүсгэн байгуулсан ААН-д ₮5.6 тэрбум, эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан хоёр ААН-д ₮709 сая, түүнчлэн эхнэрийнхээ 50% эзэмшдэг ААН-д ₮47.9 сая, нийт ₮6.6 тэрбумыг угаасан байж болзошгүйгээр шалгасан. Цагалбарын хувьд, дөрөвдүгээр сарын 25-нд ЭЦА-наас гэрт нь нэгжлэг хийж, 27-нд 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьсон.
Улмаар дөрөвдүгээр сарын 29-нд НЗДТГ-ын даргын нэгдүгээр орлогчийн ажлаа хүлээлгэн өгсөн байдаг.
Т.Даваадалайд холбогдох хэргийг ЭЦА-наас тодруулахад "Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Процесс мэдээлэх боломжгүй" хэмээсэн юм.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Удахгүй бие хаа муудлаа энэ тэр гээд танил процесс яригдана