Испанийн шүүх татварын албандаа Шакирад 64 сая ам.доллар буцааж төлөхийг тушаажээ
Испанийн Үндэсний дээд шүүх татварын албандаа Шакирад 64 сая ам.доллар буцааж төлөхийг тушаажээ. Тус улсын татварын алба 2021 онд Шакираг Испанид 183 хоног өнгөрүүлсэн тул хувь хүний орлогын татвар төлөх ёстой гэж үзсэн юм. Харин Шакира 163 хоног л Испанид байсан тул тус татварыг төлөх ёсгүй байсан гэж шүүх дүгнэсэн байна.
Шакира төлөөлөгчдөөрөө дамжуулан даваа гарагт /2026.05.18/ мэдэгдэл гаргахдаа “Найм гаруй жилийн хугацаанд олон нийтийн өмнө намайг онилж, миний нэр хүндийг сүйрүүлэх зорилготой зохион байгуулалттай кампанит ажил явуулж, гэр бүлийн минь эрүүл мэндэд нөлөөлсөн нойргүй шөнүүдийг туулсны эцэст Үндэсний дээд шүүх эцэст нь асуудлыг шийдвэрлэв” гэжээ.
Тус шүүх уг шийдвэр нь зөвхөн 2011 онд төлөх ёстой байсан гэж үзсэн татварт хамааралтай гэдгийг онцолсон юм. 2023 онд Шакира 2012-2014 онд хамаарах татвараас зайлсхийсэн гэх хэргийг тохиролцож хаалгасан байна. Тэрбээр нийтдээ 20 сая ам.доллар дээр хүү бодон төлж, 8.5 сая ам.долларын торгууль төлсөн юм.
Эх сурвалж: CNN















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Испанийн шүүх Шакирад үнэхээр хуншгүй хандсан л даа. Тэр үед Шакира уран бүтээлээ үргэлжлүүлэхийг урьтал болгож Испанийн шүүхийн нэхээд байсан мөнгийнг өгөөд л салсан. Харин бодит байдлаас хэтэрсэн, үндэслэл муутай татварын өр нэхэж Шакирад сэтгэл санааны дарамт үзүүлснийг түүний үзэгчид, дэмжигчид, тэр бүү хэл дэлхий мэдсэний дараа Испанийн Дээд шүүх Шакираагаас илүү авсан мөнгийг буцааж өгөхөөр шийдвэрлэжээ.