Аялал жуулчлалыг хөгжүүлэх 6 хувийн зээлд бетон зуурмагийн үйлдвэр, хятад ресторан зэрэг хамрагджээ
Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор олгосон 6 хувийн хүүтэй, зургаа хүртэлх жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хүртээмж, ил тод байдлын асуудал хөндөгдөөд буй. Тодруулбал, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос тус холбоонд бүртгэлгүй хэрнээ зээл авсан 18 ААН-ийн мэдээллийг ирүүлэх тухай албан бичгийг салбарын яаманд хүргүүлээд байгаа билээ.
Тэгвэл манай редакц эдгээр ААН-ийн эзэмшил, үйл ажиллагааны чиглэл зэрэг мэдээллийг нэгтгэн бэлтгэлээ. Үүн дотор орон нутаг дахь рашаан сувилал, зочид буудал, амралтын газар нэлээд байна. Мөн нэгдсэн эмнэлэг, бетон зуурмагийн үйлдвэр, улаанбаатар дахь хамгийн олон салбартай хятад рестораны толгой компани ч байв.
Нэг. Элсэн тасархай дахь "Бичигт хад" ресорт
Аялал жуулчлалын салбарын мэргэжлийн холбоонд бүртгэлгүй ч зээл авсан ААН-үүдийн нэг нь "Сод хан травел" ХХХ нь. Тус компани долоон тэрбум төгрөгийн зээл авчээ. Энэ нь бидний нэрлэж заншсанаар Элсэн тасархай буюу Булган аймгийн Рашаант суманд үйл ажиллагаа явуулдаг "Бичигт хад" жуулчны бааз аж.
Тус жуулчны баазын тухайд 2019 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Харин компанийн тухайд 2009 онд зоогийн газрын чиглэлээр байгуулагдаж байжээ. Компанийн эцсийн өмчлөгч нь 2024 оны байдлаар Донёдын Бадамдорж, гүйцэтгэх захирал нь Г.Энх-Орчлон гэж бүртгэгджээ.
Хоёр. Монос группийн хамаарал бүхий "Испани харш" ХХК
Долоон тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан "Испани харш" ХХК нь ТМонос группийн хамаарал бүхий компани юм.
Зээл авсан жил буюу өнгөрсөн оны дөрөвдүгээр сард "Монос тур" ХХК-тай хамтран Улаанбаатар хотоос 53км зайд Тэрэлж БЦГ-т Сэргээн засах болон Уламжлалт анагаах ухааны сувиллын цогцолборын барилгын гадна цэвэр, бохир усны иж бүрэн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн төхөөрөмж угсрах тендерийн сонгон шалгаруулалт зарласан мэдээлэл нь цахим орчинд ил бий.
Нээлттэй мэдээллийн сангаас харвал, Гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй М.Цэрэндорж нь Монос Констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал юм. Харин "Испани харш" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Хүрэлбаатар бол "Монос" группийн ерөнхийлөгч юм. Мөн эцсийн өмчлөгч Х.Ананд нь Л.Хүрэлбаатарын хүү "Монос" группийн Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн аж.
Гурав. Автомашины худалдаанаас аялал жуулчлал руу шилжсэн Эйч Ти Эл гейтвэй
Эйч Ти Эл гейтвэй ХХК нь долоон тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компанийн түүхийг сөхвөл, 2012 онд автомашины худалдаагаар үйл ажиллагаагаар эхэлжээ. Үүнээс есөн жилийн дараа төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаагаар үйлчилгээний төрлөө нэмсэн байна.
Харин 2024 онд компанийн нэрээ сольж, хувь эзэмшигчид өөрчлөгджээ. Өмнө нь "Модернити-Автомотив" гэх нэртэй байж. Компанийн эзэмшил, нэр солигдох үеэр амралтын газар , аялал жуулчлал, бизнесийн болон менежментийн зөвлөгөө өгөх чиглэлд үйл ажиллагаа шилжүүлсэн байна. Одоо тус компанийн эцсийн өмчлөгч нь Б.Эрхэс, гүйцэтгэх захирал нь Д.Баярсайхан .
Дөрөв. Нийслэл дэх хамгийн олон салбартай хятад хоолны газрын толгой компани "Тэргүүн чансаа" ХХК
Аялал жуулчлалын мэргэжлийн холбоонд бүртгэлгүй 18 ААН-ээс 4 тэрбумын хөнгөлөлттэй зээл авсан нь Тэргүүн чансаа. "Тэргүүн чансаа" ХХК нь 2007 онд гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Премиум палас, Премиум болор зэрэг хэд хэдэн салбар компанитай.
Улаанбаатарт хамгийн олон салбартай гэгддэг Юу лонг хятад хоолны ресторан болон премиум зочид буудал тус компанийнх. Мөн Тэрэлжид амралтын газартай. Нэр нь "Премиум" болор ресорт. Премиум болор ресорт мөн 2.35 тэрбумын зээл шийдэгдсэн, ССАЖЗЯ-тай хяналтын гэрээ хийхээр ажиллаж байна гэсэн мэдээлэл ч байна.
Тав. "Галтхалуун" рашаан сувилал 675 сая төгрөгийн зээл авчээ
Хөвсгөл аймгийн Галт суман дахь рашаан сувиллын үйл ажиллагаа явуулдаг компани. Гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч нь Н.Жанчивдорж. 2013 онд байгуулагдсан. Анх хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бэлтгэх, худалдаалах, боловсруулах, бусад мал, амьтан өсгөх чиглэлээр үйл ажиллагаагаа бүртгүүлж байжээ. 2024 онд аялал жуулчлал, 2025 онд сувиллын тусламж үйлчилгээгээр үйл ажиллагаа өргөжүүлсэн байна.
Сонирхуулахад, Хөвсгөл аймгийн Галт суманд халуун рашааны ордыг түшиглэн 1961 онд анх рашаан сувилал байгуулжээ. 2004 оноос хойш дөрвөн удаа магадлан итгэмжлэгдсэн байна. Улсын хэмжээнд рашаан сувиллын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хамгийн эрэлттэй рашааны жагсаалтад зүй ёсоор бичигддэг.
Зургаа. Летс Трэвэл ХХК-ийн охин компани ДНДХ
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай ДНДХ 555 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ. Тус компани 2012 онд аялал жуучлал, нийтийн хоол, амралтын газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдсан. Эцсийн өмчлөгч бөгөөд гүйцэтгэх захирал нь С.Амгаланбат.
Компанийн хувьцаа эзэмшигчдийг харвал БНХАУ-ын иргэн Шин Ла Яао болон Летс Трэвел ХХК байна. Өөрөөр хэлбэл, Летс Трэвелийн охин компани аж. Тус компанийн Ерөнхний захирал нь С.Амгаланбат бөгөөд аялал жуулчлалын чиглэлээр 2006 онд байгуулагдсан. Зургаан салбар компанитай. Гурван жилийн өмнө олон улсын нислэгийн тийз үйлчилгээгээр үйл ажиллагаа өргөжүүлсэн нь Эйр Стар нислэгийн тийз захиалгын агент аж.
Долоо. Хэнтийн "алдарт" Ханбүргэд
3.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан "Ханбүргэд хаан-2" ХХК нь Хэнтий аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг "Ханбүргэд" ресторан, супермаркет юм байна. Хэнтийд ижил нэртэй зочид буудал байдаг нь нэгдүгээр салбар нь аж. Тус зочид буудал бол дотоод, гадаадын аялагч, амрагчдын өмнө нүүр тахалдаг газруудын нэг гэдгийг зүүн аймаг руу зорчиж байсан хүмүүс андахгүй.
Нээлттэй мэдээллийн сангаас харвал "Ханбүргэд хаан" ХХК-ийг Ч.Нарантуяа гэх эмэгтэй 100 хувь эзэмшдэг аж. Мөн Хэнтий аймгийн 2025 оны шилдэг аж ахуй нэгжээр шалгарч байжээ.
Найм. Эрдэнэтийн Молор-Эрдэнэ зочид буудал
Аялал жуулчлалыг дэмжих зургаан хувийн хүүтэй зээлээс "Эрдэнэт Молор-Эрдэнэ" ХХК нэг тэрбум төгрөгийн зээл авсан байна. Тус компанийг Д.Чулуунбат 100 хувь эзэмшдэг бөгөөд 2007 онд байгуулагдсанаас хойш улсын бүртгэл, өмчлөлд хөдөлгөөн ороогүй байна.
Анх үйл ажиллагаа нь морин уралдааны чиглэлтэй байж. Харин 2025 онд аялал жуулчлал, амралтын газар, зочид буудал, рестораны чиглэлээр үйл ажиллагаагаа тэлжээ. Эрдэнэт хотод Молор-Эрдэнэ нэртэй зочид буудал, ресторан байдаг нь тус компанийнх бололтой.
Ес. Нэг тэрбум төгрөгийн зээл авсан "Блак голд антрацит" ХХК
2015 онд аялал жуулчлал, уул уурхайн зөвлөгөө өгөх чиглэлээр үүсгэн байгуулжээ. Энэ үед Н.Содномцэрэн 100 хувь эзэмшдэг байв. 2020 оноос хойш компанийн хувь эзэмшлд хэд хэдэн удаа хөдөлгөөн оржээ. 2025 онд гүйцэтгэх захирлаар Б.Ариунжаргал, энэ онд эцсийн өмчлөгчөөр Д.Болорэрдэнэ тус тус бүртгэлтэй байна.
Хөнгөлттэй зээл авсан ондоо буюу 2025 онд онлайн болон тавилгын худалдаа, кофе шоп, мал аж ахуй, газар тариалан эрхлэх, амралтын газрын үйлчилгээ, санхүүгийн тайлан баланс гаргах, түүний холбоотой зөвлөгөө өгөх, түргэн хоолны үйлчилгээ, зар сурталчилгаа хийх гэхчилэн үйл ажиллагааны чиглэлээ нэмэгдүүлжээ.
БОУАӨЯ-наас 2024 онд таван жилийн хугацаатай тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тусгай зөвшөөрөл, 2025 онд Налайх дүүргийн ЗДТГ-аас согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл авсан байна.
Арав. Шүүхийн "түүхтэй" Атаршим трейд ХХК
"Атаршим трейд" ХХК нь 950 сая төгрөгийн зээл авсан. Тус компани 2010 оны арвандугаар сард байгуулагдсан. Аялал жуулчлал, нийтийн хоол үйлдвэрлэл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гүйцэтгэх захирал нь Б.Амарсайхан. Жанчивын Бямбабаяр, Бямбаярын Анхбаяр, Бямбабаярын Амарсайхан, Баатарцогт Янжинлхам, Оюунмядаг Цэлмэг нар хувь эзэмшдэг байна. О.Цэлмэг үүсгэн байгуулсан.
Тус компанитай холбоотой өөр нэг мэдээлэл архивлагдан үлджээ. Тодруулбал, "Өнөөдөр" сонины 2022 оны зургаадугаар сарын 29-ний дугаарт "Бооцоот уралдааны хууль боловсруулах хөрөнгийг БОАЖЯ-ны албан тушаалтан үр ашиггүй зарцуулжээ" гэсэн гарчигтай нийтлэл гарсан байна.
Тус нийтлэлд БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан С.Баясгалан, иргэн Х.Сүрэнхорол, С.Ариунаа нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна... Түүнийхээ дараа 2019 оны арваннэгдүгээр сард хоорондоо Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж хуулийн төслийг эцэслэн боловсруулсан мэтээр материал бүрдүүлээд санхүүжилтийн 10 сая төгрөгийг гадаад худалдаа, аялал жуулчлал, нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Атаршим трейд” ХХК-ийн дансаар дамжуулан Х.Сүрэнхоролд олгуулсан гэнэ" хэмээжээ.
Арван нэг. Арцат-Овоогийн хувь эзэмшил бүхий "Монгол технологи инвестмент" ХХК
Энд дурдаж буй 18 ААН-ээс хамгийн өдөр долоон тэрбум төгрөгийн зээл авсан компаниудын нэг нь Монгол технологи инвестмент. Тус компани 2011 онд гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдаж, 2019 оноос бетон хийц эдлэлийн үйлдвэрлэл, төмөр замын урьдчилан хүчитгэсэн арматуртай төмөрбетон дэр үйлдвэрлэл, бетон зуурмагийн үйлдвэр зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.
Тус компани барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх болон төмөр замын суурь бүтэц үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл тус эзэмшдэг аж. Гүйцэтгэх захирал нь Н.Батнар. Харин компанийн эцсийн өмчлөгчөөр Монгол технологи инвестмент , Арцат овоо компаниуд байна.
Түүнчлэн, цахим хуудсандаа "Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сум, Дорноговь аймгийн Мандах, Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэрийг хамарсан 416.1 км төмөр замын их бүтээн байгуулалтад оролцож, бүтээгдэхүүнээ амжилттай нийлүүлсэн хэмээн танилцуулга бэлджээ.
Арван хоёр. Дорноговийн Борхойн бүрд
800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан "Борхойн бүрд" ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд дахь хээрийн нөхцөлд хоол хүнс үйлдвэрлэн, кемпийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага аж. Анх 2012 онд зоогийн газрын үйлчилгээ үзүүлэн байгуулагдсан бол 2016 оноос үлэмжийн аж ахуй, төмс хүнсний ногоо тариалалтаар өргөжүүлсэн байна. Мөн 2022 оноо зочид буудлын үйлчилгээ, катерингийн үйлчилгээ, хүнсний дэлгүүрийн чиглэлээ үйл ажиллагаа тэлжээ.
2024 онд компанийн хувь эзэмшил, упирдлагад хөдөлгөөн оржээ. Одоогоор тус компанийн эцсийн өмчлөгчөөр Ж.Болормаа бүртгэлтэй байна. Тэрбээр компанийг 100 эзэмшдэг, гүйцэтгэх захирал нь. Тус компани тендерт оролцсон мэдээлэл байхгүй.
Арван гурав. Халиунтолгой ХХК-ийн Халиун мед эмнэлэг
500 сая төгрөгийн зээл авсан Халиунтолгой ХХК анх 2005 оны арванхоёрдугаар сард байгуулагджээ. О.Баярцэцэг, Б.Эрдэнчимэг нар хамтран эзэмшдэг.
2023 оноос нэгдсэн эмнэлгийн болон сувилалын мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж эхэлжээ. 2022 онд эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг найман жилийн хугацаатай авсан байна. Энэхүү эмнэлэг нь СХД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Халиун мед эмнэлэг аж.
Аялал жуулчлалыг дэмжих хөнгөлөлттэй зээл авснас хойш буюу 2026 оны тавдугаар сард үйл ажиллагаанд нь аялал жуулчлал болон төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа гэсэн чиглэл нэмэгджээ.
Арван дөрөв. 500 сая төгрөгийн зээл авсан Силк Роуд Интернэйшнл ХХК
2016 оны гуравдугаар сард байгуулагджээ. Эцсийн өмчлөгчөөр С.Нарантуяа, Гүйцэтгэх захирлаар Б.Орхон нар бүртгэлтэй байна.2021 онд найман жилийн хугацаатай харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авчээ.
Тус компанийн мэдээлэл opendata.mn-д хамгийн сүүлд 2026 оны дөрөвдүгээр сарын 25-нд шинэчлэгджээ. Мэдээллийн түүхээс харвал 2016 онд хүнсний худалдаа, барилгын засвар үйлчилгээ, гадаад худалдаагаа үйл ажиллагаа өргөжүүлсэн байна. 2017 онд гэрэлтүүлэг гэрлэн чимэглэл, газар тариалан, хүнсний ногоо тариалах, мал аж ахуй, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээгээр нэр төрлөө нэмсэн аж
Өөрөөр хэлбэл, одоогоор тус компанийн үйл ажиллагааны чиглэлд аялал жуулчлал бүртгэгдээгүй байна. Ташрамд дурдахад, энэхүү компани Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд бүртгэлтэй.
Арван тав. Баянхайрхан трейд
"Баянхайрхан трейд" ХХК-ийн 650 сая төгрөгийн зээл авчээ. Тус компани 2006 онд баар, хүнсний дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан аж. Өдгөө аялал жуулчлал, хоол үйлдвэрлэл болон зочлох үйлчилгээний түр сургалт явуулдаг. 2024 онд Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл авсан байна. Эцсийн өмчлөгчөөр Т.Оюунчимэг, гүйцэтгэх захирлаар Д.Хандсүрэн бүртгэгджээ.
Арван зургаа. Дундговийн Бүрд зочид буудал, ресторан
Аялал жуулчлалыг дэмжих хөнгөлөлттэй зээлээс орон нутагт үйл ажиллагаа явуулдаг зочид буудал зоогийн газрууд цөөнгүй авсан байгаагийн нэг нь "Дэлгэрэх бүрд" ХХК. Тус компани 960 сая төгрөгийн зээл авсан. Дундговь аймгийн төв Мандалговь хотод байрладаг бөгөөд зочид буудал, ресторан, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
Арван долоо. "Хасабэ- Интернэшнл" ХХК буюу Цэцэг зочид буудал
"Хасабэ- Интернэшнл" ХХК нь нэг тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компани 2006 онд байгуулагдсан бөгөөд аялал жуулчлал, зочид буудал, худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Олны нэрлэж заншсанаар Сансарт байрлах Цэцэг зочид буудал тус компанийнх аж. Эцсийн өмчлөгч нь Д.Мөнхөө, гүйцэтгэх захирал нь А.Амарбаясгалан.
Арван найм. Грийн гэйт трэйвэл
Хоёр тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан "Грийн гэйт трэйвэл" ХХК















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ил тод мэдээлэл гаргаж байгаа нь зөв шүү
Бетон зуурмагийн үйлдвэр аялал жуулчлал хөгжүүлнэ гэхээр итгэхэд хэцүү юм
Аялал жуулчлалын зээл гээд бетон зуурмаг хүртэл орчихсон явж байдаг сонин юм аа
6 хувийн зээл жинхэнэ аялал жуулчлалын компаниудад хүрсэн үү гэдэг л сонин байна
Жинхэнэ жижиг тур компаниуд хоосон үлдсэн байхдаа
jinhene travel company nar ni hasagdaad uldsen yum bishuu
ЗЭЭЛ ЭЗНЭЭ ОЛДОГГҮЙ ШАЛТГААН БҮГД ДЭЭГҮҮРЭЭ ХУЛГАЙЛДАГТ БАЙГХХ ЮМ
ШОРОНД НЬ ХАТААХ ХЭРЭГТЭЙ
Эмнэлэг хүртэл аялал жуулчлалын зээл авсан гэхээр шалгуур нь ямар байсан юм бол
Танил талтай хүмүүс л ийм зээл авдаг юм биш үү
Орон нутагт байгаа амралт сувиллууд бол ойлгомжтой л доо
Хятад ресторан хүртэл аялал жуулчлалын дэмжлэг авчээ гэдэг сонин юм аа
Зээл авсан болгон буруу биш ч шалгуур нь тодорхой байх хэрэгтэй
Тэрэлжид сувилал барих бол аялал жуулчлалтай холбоотой байж болох юм
Нэрээ солиод аялал жуулчлал болчихдог компани олон юм байна
Ийм мэдээ уншихаар татвар төлөгчдийн мөнгө хаашаа явдаг нь ойлгомжтой болох юм
Аймаг орон нутагт үйлчилгээ хөгжүүлэх бол дэмжих хэрэгтэй
oron nutgiin suvilal bol harin heregtei sanagdlaa
ner usaa soliod l ayalal juulchlaliin company bolchdog ym bn
Жижиг тур операторууд одоо хүртэл мэргэжлийн аялал зохион байгуулахад шаардлагатай хаданд авиралтын тоноглол завь хантаазаа , ажлын бүтээгдэхүүнээ авч чадахгүй гадны хөрөнгө оруулалтаы компаниудаас жил бүр түрээслэх авсаар ихэнх орлого ашиг нь түрээсэлдэг явж хөл дээрээ тогтож чадахгүй боловсон хүчнээ сургаж чадахгүй 10 жил боллоо. Дуртай холбоотой тулдаа л зориод ирсэн жуулчидаа бодоод л тэсээд байдаг... зээл авах гэхээр хүүнээс болоод болиод хамаг чадвараа гадаадын хөрөнгө оруулалттай компанид зориулаад гадаад хүмүүсийг аялал жуулчлалаас мөнгө олоход нь нэмэр болоод л... ярих юм их бий ..
Хөнгөлөлттэй нэртэй МАН -АН мафиуудын мөнгөө өсгдөг халхавчуудыг хэзээ цэгцэлнээ!!! Ихэнх нь ББСБ - гэх мэтээр өөр безнист ашиглагддаг
Хэн танил тал эрх мэдэлтэйн авдаг эсвэл хувиин өгч чаддаг нь авдаг гэээд л байхдааа
Зээлийн зарцуулаотыг л хянаж үнэхээр аялал жуулчилалд зараагүй бол асуудал үүсгэх болждээ. Төсөл байгаа л бөйлгүй ! Эс бөгөөс зээл олгосон оркуудыг цаазаар ав !!!
АЖ ыг хөгжүүлэх нэртэй энэ зээл ЖБҮ болон бусад сангууд шиг танил талтай хүмүүст хүрчээ. АЖ ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд хуруу дарам цөөн. Энэ дээр Мэргэжлийн АЖ холбоо ч гэсэн хамаатай гэж хардаж байна, бид нараас жил бүр өндөр дүнтэй татвар авдаг, банкнаас зээл авах талаар судлахад мэргэжлийн холбооны гишүүнчлэлийн жагсаалтанд байгаа юу гэж асууж байсан АЖ ын чиглэлийн бус газрууд хэдэн онд гишүүнээр элсэж хэдэн жил татвар төлж АЖМХ ны бүртгэлийн жагсаалтанд орсон газрууд вэ? Сүүлийн үед мэргэжлийн холбоо нэг л их аймаг бүрт очиж хурал семинар зохион байгуулсан хүмүүс болж... төртэй сүлбэлдсэн салбар бүр нуран унадаг дөө
Гадаадын хөрөнгө оруулалттай 2 ч байна Хятадын. Эх түрж орж ирсэн байна. Хятадад монголын хөрөнгө оруулалттай компанид зээл тусламж өгөх болов уу? Тэнэг биш тул хэзээч үгүй,хаана ч тийм юм үзэгдэл байдаггүй. Манайх гэсэн урагшгүй газар л тэгдэг юм байна ойлголоо. Сайн л МАНАН намуудаа гаргаж байгаарай. Сая бас нөөцийн мах нийлүүлэх нөөцлөх компаниудын дотор Хятад компани явж байлаа. Махаа нийлүүлэхгүй явж байсан. Хэзээч монголчуудад хямд мах өгөхгүй. Манай энэ Учрал хүүхэд Захиргааны аргаар махны асуудалд оролцохгүй гэж анх удаа амьдралдаа ийм асуудалтай учирч байгаа бололтой бөгөөд амьдралдаа анх удаа бас Хүчит шонхор зах орсон билээ. Нэг ядарсан тэтгэвэрт гарсан хөгшин ёстой эрүүгийн цагдаагийн байцаагч шиг шалгааж гарч байлаа. Мөн ч шог байнаа таминь ээ.
Хятад компани бүх салбарт хахууль өгч тэргүүлдэг болж
ene Нийслэл дэх хамгийн олон салбартай хятад хоолны газрын толгой компани "Тэргүүн чансаа" ХХК chin hytad boss toi bizde tom tom restraunt resort buudaltai bj jijig dund business erhlegch nartai ursulduud jinhene ulun garuud yumaa
za za er in mongold hytaduudiig sanhvvjvvleed hytaduudiig demjeed bhiin bnaldaa hulgaichuud
Хятад ресторан яахаараа зээлд хамрагддаг юм бэ.
Яахаараа хятад хоолны өчнөөн салбартай эзэн нь тодорхойгүй баян компан 4 тэрбумын зээл авдаг бнаа
Дөнгөж эхэлж байгаа тур баазуудад энэ зээл олдохгүй юм бн лээ.Ямар ч хамааралгүй компаниуд авчихсан байхын гайхаад л бн шүү.
Мөнгө хөрөнгө бүхэнрүү л гараа дүрж байж сэтгэл нь ханадаг шуналын бузар Бирдын туламнууд
Монголчууд чадна.Хятадаа хөөж гарга
Монгол компаниудаа л оруулдаг баймаар
АЖ яам..Холбоодууд хариуцлагагүй хандаж ээээ ..Банкинд эрхиинэ өгсөн нэриидлээр үгсэн хувилдаж байгаа дүр төрх харагдаж.байгаа биздээ… эх үүсвэр дээрээ баахан хүлээлт үүсгэсэн хэвээр л байна даа
Зочин салбар дэмжсэн хөнгөлөлттэй зээлийн асуудалд ССАЖийн яамнаас нууц ийн зэрэглэлтэй комисс байгуулсан нэр зүүж албан шахалтаар 18 компанийг заавал зээл өгнө гэж шахаад байсан ба дээрхи компаниудын нэрс бүгд байсан. Энэ18 ыг хөндөхгүй гэж яам гүрийгээд байхад нь бид энэ 18 дотор чинь л хамгийн асуудалтай компаниуд байна . Бид гарын үсэг зураагүй. Зээлийн журмын талаар анхан шатны компаниудаас санал аваагүй гэж байж 7 тэрбумыг 1.5 тэр бум болгож бууруулна гэж ЖББХСХ 'ны төлөөлөгчид орж уулзаж 100 аад компаны өргөх бичиг өгч өчнөөн хөөцөлдсөн эцэст Батчимэгтэй тэгж тохиролцоод салсан. Шүү та минь ээ !!! ТХГ ын хуулийн хэлэлцүүлэг дээр манай сайд байсан УИХ ыг гишүүн Батэрдэнэ" Би энэ зээлийг анх санаачилсан банк, банкандаа бэлэглэ гэж гаргаагүй тул АТГ ээр шалгуулна гэж мэдэгдсэн. Зээл олгогдоогүй байгаа гэж бодоод л яваад байгаа ш дээ.