НИЙГЭМНийгэм мэдээ

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин багийн "Дунд цухлаг’’ гэдэг газар энэ сарын 15-ны өдөр ойн түймэр гарсан. Түймрийн тухай дуудлага мөн өдрийн 12:30 цагт холбогдох байгууллагад бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Нийслэлийн Онцгой байдлын газрын Налайх дүүргийн 28 дугаар ангийн нийт 35 алба хаагч дөрвөн бүлэгт хуваагдан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Иймд иргэд, малчид та бүхэн ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button